"Азийн цусны ховор бүлэг" сэдэвт олон улсын хурлыг манай улсад анх удаа зохион байгуулж байна. Өнөө өглөө эхэлсэн хуралд есөн орны 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Хурлын нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, Азийн Цус сэлбэлт судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чоудхари, БНХАУ-ын Шанхайн Цусны төвийн захирал ноён Жу Ён Мин нар оролцжээ.
Энэхүү олон улсын хурал Бишрэлт зочид буудлын хурлын зааланд болж байна.