Төгссөн сургууль, мэргэжил:
1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль
1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
Хууль зүйн ухааны доктор
Ажилласан байдал:
1999 - 2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш
2004 - 2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн
2006 - 2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн
2006 - 2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга
2010 - 2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
2011 - 2012 онд "Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Явцуу эрх ашгийн төлөөх фракцуудыг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлтэй болъё

Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу?
Хэрвээ Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол улстөрийн тавцангаас арчигдана. Тэгэхээр шинэчлэгдэхээс өөр гарц, зам байхгүй гэдгийг АН-ын гишүүд, ардчиллын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн ойлгож байгаа. Гишүүд гар нийлэн шинэчлийн төлөө ажиллаж байна.
Ардчилсан нам хэр ардчилалтай нам бэ?
Ардчилсан нам өөрийн суурь үзэл санаа, үнэт зүйлээсээ хазайсан, ардчилсан зарчмаасаа ухарсан учир 2016 оны сонгуульд ялагдсан. АН-ын суурь үнэт зүйл бол хүний эрх эрх чөлөөг дээдлэх, нийгэмд шударга ёс тогтоох, бизнесийн эрх чөлөөг хамгаалах, иргэний нийгмийг хөгжүүлэх, эрх чөлөөний үзэл. Гэтэл манай нам төр барисан дөрвөн жилийнхээ хугацаанд шударга ёсыг хамгаалж чадсан уу гэвэл олон хүн чадаагүй гэж хариулна. Авлига, хулгай, луйвартайгаа тэмцэж чадсан уу гэвэл бас л олон хүн чадаагүй гэнэ. Иргэний нийгмийн олон байгууллагын удирдагчдыг шоронд хорихоос эхлээд олон алдаа завхрал гарсан. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж чадсан уу гэвэл олон сэтгүүлч чадаагүй гэж хариулна. Бизнесийг дэмжиж чадсан уу гэвэл бизнес эрхлэгчид бас л үгүй гэж хэлнэ.
Шалтгаан нь юу байсан юм бол?
Аливаа улстөрийн хүчин эрх мэдэл авсныхаа дараа харах мэлмий нь сохордог. Эрх барисныхаа дараа дарангуйлагч болж хувирсан нь АН-ын том алдаа байсан. Тиймээс үнэт зүйл, үзэл санааны реформ хийх ёстой. Зарим удирдлага, намын дарга нар маань технократууд байсан. Баруун, зүүн гэж битгий ярь гэж намын гишүүдээ загнадаг байсан. Үзэл санаа гэж битгий ярь гэж ил цагаан хэлдэг байлаа.
Ямар даргын үед. Та нэрийг нь хэлэхгүй юу?
Н.Алтанхуяг даргын үед шүү дээ. Уг нь их сайн хүн. Хүмүүстэй сайн харьцдаг уян хатан. Энэ хүний муугийнх биш АН таван өөр намын нэгдэл, таван өөр үзэл санаа байсан учир үүнийг нэгтгэхэд цаг хугацаа хэрэгтэй. Тийм учир үзэл санааны лидер сүүлийн арван жилд төрөөгүй. Дандаа технократ, прагматик лидерүүд удирдаж байсан нь намыг үзэлгүйдэх, үнэт зүйлээсээ хазайхад хүргэсэн гэж ойлгож байгаа. Одоо АН-ыг үзэл санааны лидер удирдах ёстой.

Тэр хүн нь хэн юм бэ?
Намын томоохон шинэчлэлийг хийх гэж байгаа бол хүний тухай ярих нь буруу. Үзэл санаа, үнэт зүйлийг нь тээж чадах үндэсний хэмжээний лидерийг АН төрүүлэх ёстой. Сонгодог улстөрийн хүчин болж хувирах хэрэгтэй. Англи, америкийн улстөрийн намуудыг та бүхэн хараарай. Америкт бүх ард түмнээсээ асууж намынхаа лидерийг тодруулдаг. Англид намын лидер тодруулдаг систем нь намын гишүүд+дэмжигчид+үйлдвэрчний эвлэлийнхэн+ажил олгогчдын төлөөлөл. Гэтэл АН-д аль нэг фракцын дарга намын дарга болдог нь энэ намыг өдрөөс өдөрт жижигрүүлдэг юм. фракцын эрх ашиг намын эрх ашгийн дээр, намын эрх ашиг үндэсний эрх ашгийн дээр гарч байгаа нь АН-ын хамгийн том алдаа. Тодорхой хэлбэл АН-ын даргыг Үндэсний зөвлөлдөх хуралдааны зуун хэдэн гишүүнээс биш АН-ын 100 мянган гишүүнээс шууд санал асуулга, сонгууль явуулах журмаар сонгох нь зөв. Энэ саналаа намынхаа нийт гишүүдэд уриалга хэлбэрээр хүргүүлж байгаа. Намын маань гишүүд ч өргөн дэлгэр дэмжиж байна.
Ардчилсан намын даргыг сонгочихоор л бүх асуудал нь шийдэгдчих юм гэж үү?
Төв, дунд, анхан гэсэн гурван шатны намаас бүрддэг. Бүх шатны намыг намын нийт гишүүд, дэмжигчид, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдээс оролцуулж сонгодог шинэ дүрэмтэй болъё. Дунд шатны намын хурал 100 гаруй, анхан шат нь 60-70, ҮЗХ 228 гишүүнтэй. Түүний 51 хувь нь цуглаад л даргаа сонгодог. Гэтэл АН-ын дарга гэдэг үндэсний хэмжээнд биш юм гэхэд намынхаа бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байх хэрэгтэй. Нэг, хоёр фракцад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч намыг удирдвал буруу замаар явдаг юм байна гэдгийг өнгөрсөн арван жил харлаа. АН үндэсний хэмжээний нам юм бол удирдагчаа тогтоох системээ ч үндэсний хэмжээнийх болгох ёстой.
Тэгэхээр арванхоёрдугаар сарын 6-нд дүрмийн асуудлаа л түлхүү ярих нь дээ?
Шинэчлэлийн хөтөлбөрийг ҮЗХ батлах ёстой. Шинэчлэлийн хороог байгуулж, дүрмээ боловсруулах ажлын хэсгүүдээ байгуулна. Дараа нь Их хурлаараа шинэ дүрмээ батлах ёстой. Шинэ дүрмийнхээ хүрээнд шинэ лидерүүдээ тодруулах ёстой. Шинэ удирдлагууд нь АН-ын цаашдын агуулгын шинэчлэлийг авч явах ёстой. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн хөтөлбөрөө баталж байж шинэчлэлийн тухай ярина. Нам дотор шинэчлэлийн талаар ярьж байгаа хоёр байр суурь байна. Хуучны лидерүүд бол хуучны системээ жаахан засвар оруулаад явъя гэдэг байр суурьтай байгаа. Тэд фракцын тогтолцоогоо хадгалаад явах нь. Харин залуучууд нь хэлбэрийн шинэчлэл биш, агуулгын шинэчлэл хийе, зохион байгуулалт, удирдлага, боловсон хүчний шинэчлэл хийе гэсэн байр суурьтай. Тэгэхээр нөхдүүд маань ярилцаж байгаад шинэчлэлийн зөв замаа олно гэдэгт итгэлтэй байна.
Та аль нэгэн фракцад хамрагддаг уу?
Өнөөдөр АН-д фракцад хамаарагддаггүй хүн бараг байхгүй. Ардчилсан нам таван фракцтай. Ний нуугүй хэлэхэд би бүх фракцаар нь орж, гарч үзсэн. Сүүлд нь нэг л зүйлийг ойлгосон. Фракцлагддаг АН үндэсний хэмжээний нам байж чадахгүй юм байна. Дотроо учраа олохгүй нам улс үндэстнийг удирдаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. АН-ын ялагдлын хамгийн том шалтгаан бол фракц хоорондын зөрчилдөөн. Тэгэхээр манай залуу үе нэг л саналыг тавьж байна. Одоо албан тушаал, явцуу эрх ашгийн төлөөх фракцыг татан буулгаад мэргэжлийн фракц, мэргэжлийн бодлогын зөвлөл рүү оръё. Хуульчид нь хуульчидтайгаа, эдийн засагчид нь өөрсдийн бодлогын зөвлөл рүүгээ гэх мэт салбар салбараараа ордог. Бодлогын зөвлөлийн удирдлагыг намын улстөрийн зөвлөлөөс шууд томилдог болъё. Нам сонгуулиар засгийн эрхийг авсан тохиолдолд бодлогын зөвлөлүүдөөс гарч ирсэн лидерүүдийг бодлого тодорхойлох албан тушаалдаа томилдог болъё. Бүх зүйлийг ингэж тодорхой болгоё. Ингэхгүй бол энэ нам дотоод зодоондоо бүх энергиэ зарцуулаад үндсэн зорилгодоо хүрч чадахгүй болно гэдэг нь тодорхой байна.

З.Энхболд дарга өөрөө хуучин системийн бүтээгдэхүүн учир шинэчлэлтийг хийж чадаагүй

Хоёр жилийн өмнө танай намын дарга З.Энхболд фракцгүй нам болсон гэж зарласан. Гэтэл амьдрал дээр огт хэрэгжээгүй. Үүн шиг замхарчих юм биш биз дээ?
Манай З.Энхболд дарга хоёр жилийн өмнө АН-ын шинэчлэлийн тухай нэлээд хүчтэй ярьсан. Харамсалтай нь хэлснээ хийж чадаагүй. Амаараа ярьсан болохоос ажил болгож чадаагүй. Фракцгүй болохын тулд намын дүрмийн шинэчлэлийг л хийх ёстой. Бид намын дүрмээр фракцыг татан буулгаж, оронд нь сонгодог мэргэжлийн фракцуудыг бий болгох зохицуулалтыг хийж байж үүнээс сална. Өөр ямар ч гарч байхгүй. Амаараа фракцгүй болъё гэхээр маргааш нь болчихдог юм гэж хаа ч байхгүй. Тэгэхээр З.Энхболд даргын хувьд цаг хугацааны хувьд боломж байгаагүй, мөн фракцын дарга нартай хамт нийлж явсан. Өөрөөр хэлбэл, хуучин тогтолцоотойгоо сонгууль хүртэл явсан учир ялагдсан. Би З.Энхболд даргад өдөр бүр “та шинийг бүтээх гэж байгаа бол хууччуулаасаа сал. Шинэ системийг бий болго” гэж хэлдэг байсан. Харамсалтай нь тэр хүн өөрөө хуучин системийн бүтээгдэхүүн учир шинэчлэлтийг хийж чадаагүй. З.Энхболд даргад олон сайн зүйл бий. Тэр олон сайн залуусыг энэ намд оруулж ирсэн. Бас олон сайн залуусыг энэ намаас хөөсөн муу зүйл ч бий.
Таны ард дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс бий юу?
Би намын нөхөдтэйгээ өдөр бүр уулзаж байгаа. Ялангуяа жирийн гишүүдтэйгээ. Батзандан УИХ дахь АН-ын хамгийн залуу гишүүн, хоёр удаа УИХ-ын суудлыг авчирч өгснийхөө хувьд саналаа хэлж байгаа. Гишүүд маань маш сайн дэмжиж байна. Одоо намынхаа дарга удирдлагууд, фракцын толгойлогч нарт ойлгуулах хэрэгтэй. Бүгдтэй нь уулзана. Манай намынхан их нээлттэй хүмүүс.
АН шинэчлэгдлээ гэхэд хэдий хугацааг зарцуулах бол?
Арванхоёрдугаар сард болох их хурлаараа бид намын дүрмээ баталж, шинэ лидерээ тодруулна. АН дарга гэдэг нэр томъёоноосоо ч татгалзах хэрэгтэй. Даргаар удирдуулсан нам хол явдаггүй юм. Лидерээр удирдуулсан нам үндэстнийг өөрчилдөг. Тэгэхээр АН-ын түүхэнд лидер тодруулах цаг нь болсон.
АН олон удаа ялж, ялагдаж явсан нам. Ялагдах болгондоо тодорхой шинэчлэлт, өөрчлөлтийг хийгээд урагшилж чаддаг. Тийм болохоор хэлбэрийн биш агуулгын өөрчлөлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Таны ярианаас шинэчлэл хийх гэж байгаа энэ үйлсдээ намын жирийн гишүүддээ илүүтэй найдаж байгаа юм болов уу гэж санагдлаа.
Шинэчлэлийн тухай ойлголт жирийн иргэд болон ордон дотор байгаа дарга нарын дунд хоёр өөр байна. Ордонд байгаа хүмүүс бол хуучин тогтолцоогоо ашиглаж явах сонирхолтой байгааг нуугаад яахав. Тэр бол үзэл санаанаас холдсон, фракц, мөнгө төвтэй систем. Би залуу хүн, хуучин системээр явмааргүй байна гэдгээ намынхаа удирдлагуудад хэлж байна. Би шинэ системийг бий болгомоор байна. Ард иргэд, гишүүд дэмжигчдээсээ асуудаг, тэднээсээ сонгогддог системийг бий болгоё гээд байгаа юм. Манай удирдлагууд ч ойлгосон учир, Ж.Батзандангийн үзэл санааг дэмжигчдийн тоо нэмэгдэж байгааг хэлье.

Тантай хамт Нэг ардчилал клубт байсан УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нар нэгдэж байгаа юу?
Нэг ардчиллын найзууд маань өндөр боловсролтой, үнэхээр сайн залуус. Би удахгүй уулзана. Нөхдүүд маань миний үзэл санааг ойлгодог учир дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Таны АН-ыг өөрчилье гэсэн энэ хүсэл чинь магадгүй З.Энхболд даргын фракцгүй болъё гэж хүсч байсан шиг замхарвал та яах вэ?
Ялсан намыг өөрчлөх хэцүү. Ялагдсан намыг, сөрөг хүчин болсон намыг өөрчлөх харьцангуй амархан. Яагаад гэвэл ялагдсан хүмүүс учир шалтгаанаа бодож, ялсан хүмүүсээс илүү ухаалаг болдог. Уян хатан болж, алдаагаа ухаарч, засахыг хүсдэг. АН ялагдсан учир алдаагаа засахыг олонх нь хүсч байгаа.
Хэрвээ хүсэл чинь биелэхгүй бол таныг намаа солих болов уу яах бол гэж асуусан хэрэг.
Эхнэрээ, намаа, найз нөхдөө солиод байх нь дөчин настай эр хүний хувьд зохимжтой зүйл биш. Би АН-ын хамгийн залуу гишүүн хэдий ч нас минь 42 хүрлээ. Дөрвөн хүүхэдтэй. Үзэл санаа маань төлөвшсөн байна. Тийм учир ардчиллын төлөө, энэ намын шинэчлэлийн төлөө эцсээ хүртэл явна.
Шинэчлэл хийлээ гэхэд учирч болох саад бэрхшээл нь юу байх вэ?
Шинэчлэл хийхэд саад болдог хамгийн том зүйл бол хэн нэгэн этгээдийг буруутгаж эхлэх явдал. Аль эсвэл шинэчлэл хийхийн төлөө биш хэн нэгнийг дарга болгохын төлөө явах нь шинэчлэлд маш том садаа болдог. Хүний тухай биш бодлого дээр төвлөрөх нь чухал.
АН 26 жил болохдоо төлөвшөөгүй л байна. Хоёр удаа засаг барихдаа хоёуланд нь толхилцсоор дараагийнх нь сонгуульд илт зөрүүтэй ялагдал хүлээлээ.
Залуу намын зовлон юм. Олон тархай бутархай намуудын нэгдэл байсны зовлон. Олон сонгуульд тархай бутархай байсан учир ялагдсан. Ийм учир 2000 онд таван намыг нэгтгэж үндэсний хэмжээний том намыг байгуулж чадсан. Ардчиллын 26 жилд ардчилагчдын хийж чадсан хамгийн том бүтээл бол Ардчилсан нам. Олон намын нэгдэл учир дотооддоо мөнхий зодоонтой явж ирсэн. Гэхдээ үндэсний хэмжээний нам болж төлөвшиж байгаа. Сонгууль бүрт АН дүнгээ тавиулдаг. АН-ыг ардчиллын үнэт зүйлээсээ татгалзсан тохиол бүрт ард түмэн ухамсрын шанаа өгдөг. Ухамсрын шанаа авсныхаа дараа алдаагаа засч эхэлдэг. Энэ нь дараагийн ялалтынх нь эхлэл болдог. 2000 онд АН ялагдсан үнэн. Гэхдээ сонгогчдын 46 хувийн санал авч байсан. 2016 оны сонгуульд ялагдахдаа ард түмний 43 хувийн саналыг авсан. Жижиг мажоритар системийн үед сонгогчдын 40 гаруй хувийн санал гудамжинд үлддэг. Сонгогчдын 40 гаруй хувийг АН-ын 9 гишүүн, 50 гаруй хувийг МАН-ын 65 гишүүн төлөөлж байна. Гэхдээ ялагдсан бол ялагдсан.

Гэхдээ энэ бол та бүхний өөрсдөдөө зориулж, давуу талаа бий болгож байж гаргасан систем шүү дээ?
Эрх баригч нам сонгуулийн хуулийг өөрчлөх бүртээ ялагддаг. МАН ч ийм байсан. Тэгэхээр сонгуулийн системийг өөрчилж болно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч системийг сонгосон ард түмний сонголт гэж зүйл байдаг. Сонгуулийн хуулийг өөрчиллөө гэхэд тэр өөрчлөлт нь эрх баригчдад бус сөрөг хүчинд нь дандаа эерэгээр нөлөөлдөг.
Эрх баригчид хуулиа өөрсдөдөө яаж тааруулсан ч ард түмэн тэнэг биш гэдгийг одоо та бүхэн мэдэж авсан байх, тийм үү?
Монгол бол ардчилсан сонгуультай улс орон. Өнөөдөр ОХУ-д В.Путины нам л ялна гэдэг. Яагаад гэвэл тэнд ардчилал байхгүйн шинж. Харин монголд бол байгаа. Хэрвээ энэ нам дөрвөн жилд муу ажиллах юм бол, мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй бол дараагийн сонгуулиар сольж чадна гэдэг итгэл байгаа нь ардчиллын гайхамшигтай ололт. Энэ ололтын төлөө ардчилсан нам олон арван жил зүтгэсэн. Үүний төлөө эрх баригч байхдаа ч, сөрөг хүчин байхдаа ч зүтгэх ёстой.
Нам доторх авлигын талаар ярья. Нам доторх авлига ямар түвшинд байдаг вэ?
Сонгуульд нэр дэвшихэд дүүргийн нам нь 100 саяыг нэхэж байхад, нөгөө нь 10 саяыг нэхдэг. Хандивын хэмжээ харьцангуй өөр. Үүнийг ҮЗХ, намын Их хурал зохицуулах үүрэгтэй. Харамсалтай нь дур зоргын ханлигууд бий болсон. Намын санхүүжилт хаалттай болсон. Улстөрийн бусад намууд ч адилхан. Н.Энхбаяр дарга хууль бус хандиваасаа болоод яллагдагчаар татагдаад явж байна. МАН 60 тэрбумаасаа болоод асуудалд орчихоод явж байна. Үүнийг хуулиар цэгцлэхгүй бол нам доторх мөнгөний асуудлаас болоод төрд хулгай, авлига нүүрлээд байгаа юм. Намайг сонгуульд нэр дэвшихэд дүүргийн нам мөнгө нэхсэн талаар би мэдээлж байсан. ҮЗХ дээр давж заалдан нэр дэвшээд, БЗД-т Батзандан хамгийн өндөр саналыг нь авсан.
Барууны намууд бол хамгийн өндөр рейтингтэй, намынхаа үнэт зүйлийг тээж явдаг хүмүүсийг гуйж нэр дэвшүүлдэг. Манайд бол мөнгө өгснийг нь дэвшүүлдэг. Бидний үнэт зүйл, үзэл санааг мөнгө орлочихоод байна аа. Манай намын олон дарга мөнгө, хандив, авлигыг нэгдүгээрт тавьж байгаа. Энэ л том алдаа. Үзэл санаа, үнэт зүйлийг орлодог юм энэ хорвоод байдаггүй, түүнийг мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэдгийг манай намын залуу дарга нар ойлгох хэрэгтэй.

Фракцын дарга нар архины ширээний ард шийдвэр гаргадаг учир АН ялагдсан

Сонгуулийн үеэр мөнгөтэй этгээд аливаа намд хандив өгдөг. Тэгээд ялсных нь дараа мөнгөндөө таарсан албан тушаал авдаг нь таны хэлсэн төр доторх авлигыг цэцэглүүлж байна.
Ардчилсан нам дотор ийм сүлжээ байхгүй. МАН бол авлигын суурийг бүрдүүлж байсан. Би 2007 онд авлигын эсрэг жагсаалыг их хийдэг байлаа. Тэр үед авлигал бол МАН-ын амьдралынх нь хэв маяг болчихсон байсан. АН, МАН хоёр өрсөлддөг учир нэгнээсээ сайныг нь ч, мууг нь ч авдаг. Манай нам сүүлдээ адилхан болоод мөнгө тараадаг, түлээ нүүрс тараадаг болсон. Би Ардын намд байна уу, Ардчилсан намд байна уу гайхаад байгаа юм. Манай дунд шатны дарга нар МАН-ын барилаар ажилладаг болсон. Иргэд сонгогчид ухаантай учир МАН шиг болсныг нь мэдээд, ардчилсан биш авлигын нам болсон учир сонгохгүй гээд сонгоогүй. Харамсалтай нь МАН-аас өөр санал өгөх нам байхгүй учир өгсөн юм. Түүнээс сайн нам болохоор нь өгсөн юм биш.
АН тэгвэл хандив өгсөн хүмүүсээ яаж урамшуулдаг юм бэ?
АН-д тийм зүйл байхгүй. Хандив өгсөн хүмүүсээ "урамшуулж байна" гэдэг мэдээлэл байхгүй. Хардлага сэрдлэг бол бий.
ҮЗХ-ны хуралдаан дээр албан тушаал ярих үед фракц хоорондын лобби яаж явагддаг вэ?
Таван фракцын дарга ширээн дээр хундагатай архи тавьж байгаад л ярина даа. Би энэ намд ороод арав шахам жил болж байна. Фракцын дарга нар нэг өрөөнд орохоороо л буруу шийдвэр гаргадаг. Намын эсрэг, үндэсний эсрэг, олон түмэнд таалагдахгүй шийдвэр гаргадаг.
Жишээлбэл?
Фракцын дарга нар ярьж байгаад “Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоё” гэдэг шийдвэр гаргаж байсан. Харин бид буюу манай намын олонх нь Р.Амаржаргал эдийн засагчийг Ерөнхий сайдаар тавих олонхийн шийдвэр гаргаж байсан. Хэрвээ бид Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар сүүлийн хоёр жил ажиллуулсан бол эдийн засгийн хямралаас өлхөн гарчих байсан. Манай Ч.Сайханбилэг өндөр нуруулаг, сайхан залуу. Гэхдээ эдийн засгийн маш буруу бодлого явуулсан. Хэзээ ч хоёр улсын гэрээг Дубайд очиж хийдэггүй л байхгүй юу. Оюутолгойн гэрээг Дубайд очиж хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой гэрээг ард түмнээсээ нууцаар хийсэн. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Энэ бол АН-ын ялагдлын том шалтгаан. Удирдагчаа тодруулдаг систем маань буруу учир, фракцын дарга нар хундагатай архи ууж байгаад шийдвэр гаргадаг учир АН ялагдсан. Одоо энэ чөтгөрийн тойргоосоо гарах цаг болсон. Манай намын нөхдүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа.