Бразил, Бурхдын хотын дэргэд. Зөвхөн эхний өгүүлбэр л тэр чигтээ асуудлын уурхай. Өмнөд Америкийн хамгийн том газар нутагтай, хөлбөмбөгөөр дэлхий дахинд танигдсан энэ улсын шүдний өвчин гэмт хэрэг, ядуурал, хээл хахууль.
Тийм ч учраас Хөлбөмбөгийн ДАШТ, Олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг нь тодорхой болсноос эхлээд л энэ улсыг тойрсон асуудлууд бүр ихээр хөврөх болсон юм.
Гэхдээ Хөлбөмбөгийн ДАШТ болдгоороо болж, Олимпийн наадам ч зохиогддогоороо зохиогдлоо. Олон асуудал байсан ч олимпийн наадмын үеэр онцгой олон үйл явдал болж, хүн төрөлхтөн орчин үеийн олимпийг XXXI удаагаа үзэж сонирхсон юм.
Усан сан ногоорсон, сайн дурын ажилтнууд ажил хаясан, Европын олимпийн хорооны дарга тасалбар дамласан зэрэг асуудлуудын хажууд, гэрлэх санал тавьсан, хэн ч гүйцэж чадаагүй Фелпсийг ардаа орхисон, анх удаа Дүрвэгсдийн баг олимпт оролцсон гээд сайхан үйл явдлууд бас бий.
Риогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид энэ жил дэлхийн дулаарлын эсрэг хамтдаа нэгдэхийг уриалж, сэргээгдэх эрчим хүч ашиглан, тамирчдад цэцэг өгдөг уламжлалыг халах зэргээр өмнөх наадмуудаас эрс ялгаатай Олимпийг зохион байгуулсан юм.
Бид та бүхэнд 2016 оны Риогийн олимпийн онцлогийг товчлон хүргэж байна, харин танд юу онцлог санагдсан бэ?