Дэлхийн тамирчид цэц мэргэнээ сорьж, хурд, хүчээ үзсэн гайхамшигт Риогийн ХХХI зуны олимп өнөөдөр өндөрлөлөө.
Тус наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж зохион байгуулж буй орны зүгээс олон сонирхолтой зүйлийг толилууллаа. Наадмыг зохион байгуулж буй эзэн орон Бразил гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сүрт жагсаалаар алдартай бөгөөд хаалтын ёслолын арга хэмжээнд үүнийгээ ч мартсангүй нэрт модель Изабель Гуларт тэргүүлсээр гарч ирсэн юм.
Мөн нэгэн гэнэтийн үйл явдал болсон нь удаах олимпыг зохион байгуулах Япон орны ерөнхий сайд Шинзо Абэ "Супер Марио" баатрын хувцастай гарч ирэн үзэгчидтэй мэндчилсэн юм.
Түүнчлэн Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Олимпын наадмын тугийг 2020 онд XXXII Олимп зохиогдох Токио хотын захирагч Юрико Койкед хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.
Энэ мэт сонирхолтой үйл явдлуудыг харуулсан фото мэдээллийг хүлээн авна уу.