Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож буй үндэсний дээд лигийн аварга “Эрчим” өнөөдөр эхний тоглолтоо “Три Стар” клүбтэй /Непал/ хийлээ.
Дээд лигийн есөн удаагийн аварга “Эрчим” өмнө нь “Три Стар” клубтэй хоёр удаа учираа таарахдаа нэг хожигдож (2:1) нэг тэнцэж (1:1) байсан. Өнөөдрийн тоглолтын эхний 10 минутад “Эрчим” илүү тоглолтыг үзүүлэн, хаалга чиглэсэн хэд хэдэн цохилтыг гүйцэтгэсэн. Гэвч 14 дэх минутад хаалгач Б.Ариунболд хайхрамжгүй алдаа гаргасаныг эсрэг багийн легионерь довтлогч Каяоде Мартин ашиглан тооны харьцааг нээв.
Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй “Эрчим” үр дүнг өөрчлөх гэж довтолж байсан ч гоол оруулж чадахгүй байлаа. Тийнхүү тоглолтын 76 дах минутад “Три Стар” багийн ахлагч Бикрам Лама булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоол оруулсан. Үндсэн цаг дуустал хаалганы тор хөдлөлгүй байсаар “Три Стар”, “Эрчим”-ийг 2:0-ээр хожлоо.
Гурван оноотой тэд мягмар гаригт “Нагауорлд”-ыг хожих юм бол хэсгээс гарах эрхээ авна. Харин эсрэгээрээ мягмар гаригт “Три Стар” хожигдоод хэсгийн сүүлийн тоглолтод “Эрчим” “Нагауорлд”-ыг хоёроос илүү бөмбөгөөр хожих юм бол дараагийн шатанд шалгарах боломжтой.