Замын цагдаагийн газраас амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Наймдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 438 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 314 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хүлээлгэх хариуцлагыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд:
27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн заажээ.
Гарсан осол хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны замд “Жанцан” дэлгүүрийн уулзварт Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 35 настай, эрэгтэй М-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.
Мөн Баруун-4 замын уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй Н-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.