Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг ЕБС-ууд худалдаж авах шаардлагыг салбарын яамнаас тавьж байгаа юм. Энэ хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангид гэхэд 65 мянган хүүхэд шинээр элсэн суралцах талаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.
2013-2014 оны хичээлийн жилд анх хэрэглээнд нэвтрүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд дотоодын хөрөнгө оруулалттай долоон компани албан ёсоор оролцож байна. Эдгээр компани нийслэлийн Төрийн өмчийн сургууль болон аймгуудын сургуулийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийг хариуцаж байгаа ажээ.
Сурагчийн дүрэмт хувцасыг аль компани, үйлдвэрээс сонгон авахаа тухайн сургууль өөрөө шийдэж буй. Салбарын яамны хувьд дүрэмт хувцас ньбөөсөрдөггүй хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах чанарын үзүүлэлтийг хангасан байх шаардлага тавьж байгаа юм.
Харин үнийн хувьд бүрэн хослол нь 39-108 мянган төгрөгийн хооронд байна. Үйлдвэрүүд үндсэн захиалгын бүтээгдэхүүнээ зах зээлд хичээлийн жилийн эхэнд нийлүүлж, бусад улиралд бүтээгдэхүүнээ бага, багаар үйлдвэрлэн нөөцөлдөг гэж мэдээлэв.
Сурагчийн дүрэмт хувцсыг дөрөв дэх жилдээ үйлдвэрлэн борлуулж байгаа “Шилмэл загвар” компанийн зүгээс ижил загвартай боловч материалын хувьд ялгаатай, чанар муутай дүрэмт хувцаснуудын борлуулалт өндөр байгаа талаар шүүмжилж байна.
Харин оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төмөр трейд” компани одоогоор 57 мянган сурагчийн дүрэмт хувцаснаас гадна сурагчдын спортын хувцас 350 мянган ширхэгийг үйлдвэрлэжээ.
Тус компани одоогоор нийслэлийн 47 сургуульд дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн онд “Төмөр трейд” сурагчийн дүрэмт хувцас, спорт хувцас нийлээд 500-600 сая төгрөгийн борлуулалттай байсан бол энэ онд борлуулалтаас нэг тэрбум орчим төгрөг олохоор төлөвлөж байна.
Т.Элиса