Улс улсын лигийн аваргууд өрсөлддөг “AFC Cup” тэмцээний “В” хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 18.00 цагаас болно.
Эхний тоглолт манай лигийн аваргуудыг 2:0-ээр хожсон “Три Стар”/Непал/ клуб Комбажын лигийн түрүү баг “Нагауорлд”-тай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.
Гурван оноотой “Три Стар” өнөөдрийн тоглолтод хожих юм бол хэсгээс гарах болзлоо хангах юм байна.
Харин “Нагауорлд” хожвол тэдэнтэй оноо тэнцэж, 25-ны пүрэв гарагт “Эрчим” клубтэй шийдвэрлэх тоглолтыг хийх болно.
“Нагауорлд” нь 2001 онд байгуулагдсан Комбажын залуу клуб. Улсынхаа дээд лигт хоёр удаа түрүүлсэн баг энэхүү тэмцээнд мөн хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэ жилийн тэмцээний нэг хэсэгт багтсан “Эрчим”, “Три Стар” багуудтай анх удаа оноолт таараад байгаа тул тэдний хэрхэн тоглох нь таавар хэвээр байна.