АНУ-ын төрийн албаны тогтолцоог үргэлжлүүлэн тайлбарлая. Түүх сөхвөл 1829-1883 онд victor spoils system буюу сонгуульд ялсан намын төлөөлөл албан тушаалд томилогддог тогтолцоо хэрэгжиж байжээ. 1883 оноос төрийн албан хаагчдын албан тушаал, цалин хөлс, мэргэжлийн шалгаруулалтын нэгдмэл тогтолцоо хэрэгжсэн. Төрийн албан хаагчдыг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг шууд хязгаарласан хууль 1939 онд Конгрессоор батлагдсан түүхтэй.
Төрийн алба тус тусдаа учраас төвлөрлийг өндөр түвшинд сааруулж чаджээ
Төрийн албан хаагчид аль ч шатны сонгуулийн кампанит ажилд оролцох, өөрийн албан тушаалын байдлаа аль нэг улс төрийн намын ашиг сонирхолд ашиглахыг хатуу хоригложээ. 1978 оноос төрийн албанд “мерит” буюу “ажлын үр дүн, чадахуйн зарчим” хатуу төлөвшиж, төрийн албан хаагчдыг байнгын аттестатчилалд оруулж, ажлын үр дүнгийн хяналт нэвтрүүлснээр дэлхийд үлгэр жишээ болох алба төлөвшсөн тухай өмнөх нийтлэлд дурдсан билээ.
Монголд байдаг шиг Төрийн албаны зөвлөл нь тэнд Холбооны боловсон хүчний удирдах газар (Office of Personnel Management), мөн Ажлын үр дүнгийн тогтолцоог хамгаалах зөвлөл (Merit Systems Protection Board) 40 гаруй жилийн өмнөөс ажиллаж байна. Төрийн иргэний албаны тухай хууль мөрдөгдөж байгаа юм.
АНУ-д төрийн иргэний албан тушаалтны цалингийн хэмжээ, албан тушаалд дэвших шалгуур нь ажлын үр дүнгээс нь хамаарна. Холбооны төрийн алба, Холбооны субъектуудын төрийн алба тус тусдаа учраас төвлөрлийг өндөр түвшинд сааруулж чаджээ.
АНУ-ын төрийн албаны тогтолцоо, онцлогоос үзвэл төрийн албанд мэргэшсэн хүнийг ил тод, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр болон хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвшүүлэн томилох “мерит” буюу “чадахуйн” зарчмыг бүрэн нэвтрүүлжээ.
Төрийн албанд хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрх бүхий субьект бий. Тэрчлэн тухайн байгууллагын шийдвэрийн биелэлтийн үр нөлөөг хангах, шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлдэг байх. Биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг тогтоож өгсөн байна.
АНУ-ын төрийн албаны гол туршлага бол мерит зарчмыг нэвтрүүлсэн, улс төрийн томилгоог нам бус мэргэжлийн бюрократтай зөв хослуулах, тэнцвэржүүлэхийг зорих, төрийн алба нээлттэй байх, олон нийт, иргэний хэрэгцээнд нийцсэн шуурхай байдлыг хангах, төрийн албаны менежментийг сайжруулахад оршино.
Мөн төрийн зарим чиг үүрэг, төрд үйлчилгээ үзүүлэх ажлыг шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газартай гэрээ байгуулан гүйцэтгэх чиг үүрэг бүхий төрийн бус бүтцийг буй болгох, ажлын үр дүнгээс хамаарсан цалин хөлсний өсөлтийн илүү боловсронгуй хуваарийг нэвтрүүлж чадсанд оршиж байдаг.
Үүнийг л Монгол руугаа татаад авчихвал УИХ-ын сонгууль явагдах тоолонд баахан хүмүүс халагддаг, дэвшдэгийг (од шүүрдэг) болиулж болох мэт.
Манай орон нутагт, аймгуудад мөрдөж болох ямар туршлага АНУ-д байдаг бол? Хэдийгээр АНУ-ын Холбооны төрийн алба гүйцэтгэлийн зарчимтай, түүнийгээ байнга боловсронгуйжуулж байх боловч муж улсын түвшинд тэр бүр тийм байх албагүй.
Муж улсад төрийн гэхээсээ нийтийн алба ажиллана. Тэр нь эс төвлөрөл, сайн дурын өрсөлдөөнт алба байна. Тийм загвар 1996 онд Жоржиа муж улсад хууль гаргаснаар эхэлсэн. Өнөөгийн байдлаар АНУ-ын 50 муж улсын 11 нь гүйцэтгэлийн тогтолцоотой, үлдсэн нь бүрэн болон хагас эс төвлөрсөн, өрсөлдөөнт төрийн албатай байна.
Орон нутагт төрийн алба нь улс төрөөс хараат бус мэргэшсэн, тогтвортой байх нь чухал
Тэнд нийтийн албанд чөлөөт өрсөлдөөний зарчмаар ажилд орохын сацуу хөдөлмөрийн хугацаат гэрээ байгуулдаггүй, ажил олгогч нь ажлаас нь чөлөөлөх, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх шаардлагагүй.
Гэвч харилцан адилгүй байдлаар ихэнх муж улсад шууд халж болохгүй нөхцөлүүдийг хуулийн болон case law хэлбэрээр шүүхээс тогтоосон байх аж. Жоржиа мужийн туршлага юу өгүүлнэв. Төрийн албанд хувийн хэвшлийн зарчим нийцэхгүй, эерэг үр дүн гарсан гэж баримттайгаар хэлэх боломжгүй бол яах вэ? Заншлын эрх зүйг ашиглаж болно.
Орон нутагт төрийн алба нь улс төрөөс хараат бус мэргэшсэн, тогтвортой байхыг Америкт чухалчилна. Түүнийгээ олон түмний төрд итгэх итгэл, улс орны хөгжил, ард түмний амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хүчин зүйл гэж үзнэ.
АНУ-ын орон нутагт ч төрийн албыг уян хатан, тухайн цаг үеийн шаардлагыг хангасан, чадварлаг боловсон хүчнийг шударга өрсөлдөөний аргаар авах, бүтээмж муу ажилтныг сургах хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд элдэв хүндрэлгүйгээр албанаас чөлөөлөх, хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхүйц цалин хөлс, нийгмийн хамгааллын системтэй болгоход анхаарч иржээ.
АНУ-д гүйцэтгэлийн зарчим нь төрийн албаны үндэсний ба орон нутгийн бүх түвшинд үйлчилнэ. Холбооны түвшинд төрийн албаны гүйцэтгэлийн зарчим, харин ихэнх муж улсын түвшинд төрийн албаны “хагас эс төвлөрөл”-ийн at-will employment гэх зарчим үйлчилж байна.
Тэгэхээр АНУ-ын Төрийн албаны талаархи өмнөх ба энэ удаагийн тайлбараасаа би юуг монголчууддаа санал болгох вэ?
Үүнд:
- Төрийн нийтэд үйлчлэх бөгөөд өрсөлдөөнт шалгаруулалтаар авч ажиллуулах албаны төрөл ангиллыг тодорхой болгон зааглая.
- Төрийн тухайн албаны чиг үүрэг онцлогт тохирсон алба хаагчдаа байгууллага нь өөрөө сонгон шалгаруулж авах болон чадваргүй, бүтээмж муу ажилтнаа халж чадах уян хатан тогтолцоог нэвтрүүлэе.
- Хөгжлийн бэрхшээлтэй оюунлаг иргэд албан тушаал эрхлэх адил тэгш боломжийг хангая.
- Байнгын буюу карьерын албан тушаалтнаас гадна түр, гэрээт ажилтан авч ажиллуулах, хүчийг нь ашиглах боломжтой байя.
- Тэтгэврийн насны хугацааг эр, эм гэлтгүй 65 хүртэл сунгая.
- Төрийн албанд ҮЭ-ийн ажилтнуудын мөрдөх стандарт тогтоож, Стандартын байгууллагаас хэрэгжилтэд хяналт тавьдаг болоё.
- Үр дүнгийн урамшуулал, цалин хөлсний зохистой шатлалыг бий болгоё.
- Ажлын байрны сэтгэл ханамж, бүтээмж, санаачилгатай байдлыг (байгууллага, ажилтны мотиваци) нэмэгдүүлэх хүчин зүйлсийг нэмэе.
- Байгууллагын зорилго, зорилтын хүрээнд боловсон хүчний талаар шийдвэр гаргах шууд удирдах албан тушаалтны эрх мэдлийг нэмэгдүүлэе.
- Зорилго, зорилтдоо хүрэх зохион байгуулалтын бүтэц, орон тоог байгууллага өөрөө тодорхойлох боломжтой байя.
- Хөдөлмөрийн уян хатан цаг, хагас цагийн ажлын дэглэм нэвтрүүлэе.
Г.Гомбо Проф. (PhD)