Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Уг төсөлд малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, 2018 оноос хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ.
Малчид тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулах эрх зүйн орчин нээлттэй хэдий ч өнөөгийн тогтолцоо тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцээгүй, ажил олгогчийн дэмжлэггүй бие даан шимтгэл төлөхөд зардал өндөр байгаагаас хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын 9.1 хувь нь тэтгэврийн даатгалтай байгаа аж.
Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 2015 оны 12 сарын 17-нд өөрчлөлт орж малчнаар ажилласан жил тутмыг 1 жил 2 сараар ажилласнаар тооцохоор болсон боловч энэ нь даатгалд хамрах хүрээг нэмэгдүүлэх хангалттай хөшүүрэг болж чадахгүй байна.
Иймд малчдад зориулсан тэтгэврийн насны хөнгөлөлтийн тусгай хөтөлбөрийг нэвтрүүлж, тэднийг тэтгэврийн орлогын баталгаагаар хангаж, улмаар нийгмийн халамжийн сангийн ирээдүйн зардлыг бууруулах шаардлагатай байна гэжээ.