Өнгөрөгч зургадугаар сараас нээлтээ хийсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар иргэдэд үйлчилж эхэлсэн гэх сургаар тус эмнэлгийг зорилоо. Монголын түүхийн музейн баруун хойхонтой төрийн тусгай албан хаагчдын ажлын байрны зориулалтаар барьж эхэлсэн уг барилгад тус амбулатори байрлаж буй.
Будаг нь ханхалсан найман давхар шилэн эмнэлгээр ороход угтагч хүлээн авах бөгөөд баруун талд нь цахим бүртгэл ажиллаж байв. Тоотой хэдхэн үйлчлүүлэгч тэнд ээлжээ хүлээн харагдана.
ДАРААХ КАБИНЕТУУД АЖИЛЛАЖ БАЙНА
Эмнэлгийн зохион байгуулалтын талаар үүдэнд байрлах самбар дараах мэдээллийг иргэдэд өгөх аж.
Тухайлбал,
Эмнэлэгт нийт 30 чиглэлийн кабинет ажиллуулахаар төлөвлөснөөс өнөөдөр 10 гаруй нь үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар нэг, хоёрдугаар давхар ашиглалтад орсон бөгөөд
- Элэг цөс,
- Эхо, дуран, рентген,
- Мэдрэл,
- Бүдүүн шулуун гэдэс,
- Бөөрний мэс засал,
- Ерөнхий мэс засал,
- Уламжлалт, зүү,
- Чих, хамар хоолой кабинетууд ажиллаж байгаа талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар ярьсан юм.
Цаашид
- Хүүхэд,
- Эмэгтэйчүүд
- Ангиографийн эмчилгээ
- Өдрийн мэс ажилбарын иж бүрэн тасаг
- Хавдрын эмчилгээ, хяналтын тасаг
- Хавдар болон ЭМ-ийн эрсдэлээс сэргийлсэн орчин үеийн оношилгооны багц шинжилгээний тасаг
- Харвалт болон гэмтлийн дараах нөхөн сэргээх дасгал эмчилгээний төв
- Эмнэлзүйн судалгаа, бие даалтын төв нээхээр төлөвлөжээ.
ЯМАР Ч ХАРЬЯАЛЛЫН ХҮН НИЙГМИЙН ДААТГАЛААРАА ҮЗҮҮЛЖ БОЛНО
Энд ямар ч харьяаллын хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа авах боломжтой юм билээ.
Өөрөөр хэлбэл ачаалал багатай, шинэхэн эмнэлгээр хэн ч үйлчлүүлж болно гэсэн үг. Одоогийн байдлаар үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа учраас үйлчлүүлэгч багатай байгаа аж.
Салбар эмнэлэг нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нээлтээ хийснээс хойш 7000 орчим анхан болон давтан үзлэг хийжээ.
Эмнэлгийнхний мэдээлж буйгаар дотоод шүүрэл, мэдрэл, элэг цөс, бөөр, диабетийн зөвлөгөө, зүрх судасны кабинетууд хамгийн ачаалалтай ажиллаж байна.
ТӨВ БОЛООД САЛБАР ЭМНЭЛГИЙН ХООРОНД ҮНЭГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Иргэдийн хувьд Төв болоод салбарын эмнэлгийн аль өөрт ойрхон салбарт хандаж цаг авах, үйлчлүүлэх бүрэн эрхтэй.
Салбар амбулатори хараахан жигдэрч амжаагүй учраас тэнд цаг авсан хүмүүс Төв эмнэлэг рүү явах тохиолдол цөөнгүй гардаг аж. Иймд үйлчлүүлэгчдийнхээ тав тух, цаг завыг хэмнэх зорилгоор хоёр эмнэлгийн хооронд автобусаар үнэгүй үйлчилж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл та салбар эмнэлгээс Төв, Төвөөс салбар эмнэлэг рүү үнэгүй автобусаар хэдэн ч удаа зорчих боломжтой гэсэн үг. Автобусны цагийг хуваарийг ч иргэдэд ойлгомжтойгоор байрлуулж өгсөн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар “Салбар эмнэлэг нээгдсэнээр эмнэлгийн ачаалал буурахаас гадна иргэдэд үйлчилгээ хүртээмжтэй болох юм. Бүх кабинет жигдрээд ирвэл жилдээ 150 мянган хүнд амбулаторийн үзлэг шинжилгээ хийх боломжтой болно” хэмээн ярилаа.
Зургийг Д.Жавхлантөгс