“Азийн хөлбөмбөгийн холбооны цом” тэмцээний урьдчилсан шатны “B” хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Эхний тоглолтдоо манай дээд лигийн аварга “Эрчим”-ийг хожиж гурван оноо аваад байсан “Три Стар” /Непал/ энэ өдөр Камбожын лигийн аварга “Нагауорлд” багтай тоглов. Тэд энэ тоглолтод хожих юм бол зургаан оноотойгоор хэсгээс гарах боломжоо шууд хангах байсан ч тоглолт тэс өөр нөхцөл байдалтайгаар эхэлсэн.
Өөрөөр хэлбэл “Нагауорлд” бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж, санаачлагатай тоглож байлаа. Тиймдээ ч 28 дахь минутад Ним Сованнара булангийн цохилтоос мөргөж тооны харьцааг нээснээр, эхний үе 1:0-ээр өндөрлөсөн.
Хоёрдугаар үе, тэр дундаа тоглолтын сүүлийн мөч ойртох тусам “Три Стар” клубын довтолгоон аюул тарьж байлаа. Ингээд 87 дахь минутад тэдний легионер довтлогч Мартин Каяоде тооны харьцааг тэнцүүлсэнээр үр дүн тэдний талд эргэсэн. Үндсэн цаг дуустал хэн хэн нь гоол оруулалгүй тоглолт тэнцээгээр өндөрлөсөнөөр “Эрчим” клуб хэсгээс гарах боломжгүй боллоо. Харин 25-ны пүрэв гаригт “Эрчим”, “Нагауорлд” багуудын тоглолтын дараа Непал, Комбажын багуудын хэн нь тэмцээнийг цааш үргэлжилүүлэх нь тодорхой болно.