Хойд Солонгос өнөө өглөө орон нутгийн цагаар 05:00 цагийн үед шумбагч онгоцноос пуужин харвасан нь Япон тэнгист туссан хэмээн Yonhap агентлаг мэдээллээ.
Америкийн цэргийн албан тушаалтны мэдээлж буйгаар тус балластик пуужин KN-11 төрлийн пуужин бөгөөд 500 орчим км зам туулаад Япон тэнгист унасан байна.
Өмнөд Солонгос, АНУ "UFG" хэмээх цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 22-нд БНСУ-д эхэлсэн билээ. Тус сургуулилт есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Хойд Солонгосын талаас тус сургуулилтыг эсэргүүцэн пуужин харважээ.
Эх сурвалж: ВВС