Өвөр Монголын өөртөө засах орны соёлын өдрүүд наймдугаар сарын 18-30-ныг хүртэл Улаанбаатар хотод болно.
ӨМӨЗО-ны авьяаслаг багачууд үндэсний дуу бүжгээс толилуулсан байна. Мөн "China Beauty" нэртэй Хятадын урлаг соёл, хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, гурван хэмжээст видео, ном, уран бичлэгийг дэлгэн тавьжээ.
Энэхүү ёслолын нээлтэнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд захирал Цүи Юинг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин зэрэг 300 орчим төлөөлөгч оролцжээ.