Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болсноо УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн.
Чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь 2016 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл юм. Энэ онд манай улсын төсөв бараг хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Ирэх жилүүдэд ч алдагдал үргэлжлэх тул Засгийн газраас дараах хэмнэлтийн арга хэмжээг авч эхэллээ.
Ингэснээр нийт 662 тэрбум төгрөгийг энэ оны болон ирэх оны төсвөөс хэмнэх тооцоо гаргажээ. Мөн төсвийн орлогыг өсгөх, дараах шинэ сувгуудыг нээхээр Төсвийн тухай хуулийн төсөлд тусгав.
- Манай улсын хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын 9.1 хувь нь тэтгэврийн даатгалтай. Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, 2018 оноос хэрэгжүүлж малчдын даатгалд хамрагдах хувийг нэмнэ.
- Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр үе шаттай нэмэгдүүлнэ. Шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд тус бүрд нэг хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлнэ.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой, нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид нэг хувиар орлогын албан татвар ногдуулах юм. УИХ-аар энэ хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй. Иймд нэр бүхий салбарт ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд багтах нь тодорхойгүй байна.
Эдгээр санал ажил хэрэг болбол дээр дурдсан 662 тэрбум төгрөгийн хэмнэлт илүү өснө.
Уг нь УИХ-ын өмнөх гишүүд энэ онд 7 их наяд төгрөгийн орлого хуримтлуулна гэж төсөөлж байв. Гэвч бодит байдал дээр энэ тоо ердөө 5.2 их наяд төгрөг л байхаар байгаа юм. Ямартаа ч Засгийн газраас төсвийн зарлагыг бууруулах саналуудаа дэвшүүллээ. Одоогоор зөвхөн цаасан дээр байгаа дээрх тооцоо бодит болж, хэрэгжих эсэх нь УИХ-ын гишүүдээс шууд хамаарна.
Гэхдээ дээрх алхмууд 1.8 их наяд төгрөгийн алдагдлыг бүрэн хаах эсэх нь тодорхойгүй байна.