“Оскар”-ын шагналт Холливудын од Женнифер Лоуренс жилийн орлогын хэмжээгээрээ эмэгтэй жүжигчдийг тэргүүлсэн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. 26 настай жүжигчин бүсгүйн сүүлийн нэг жилийн орлого 46 сая ам.долларт хүрчээ.
“Forbes”-ийн жагсаалтын хоёрт 33 сая ам.доллар “ халаасласан ” АНУ-ын инээдмийн киноны од Меллисса Маккарти бичигдсэн байна.
Харин 25 сая ам.долларын орлоготой ажилласан Скарлетт Йоханссон удаалжээ. Тус жагсаалтын Топ-10 дотор Хятадын төдийгүй Холливудын кинонд тоглох болсон Фань Бинбин (17 сая ам.доллар), Энэтхэгийн кино од Дипика Падуконе (10 сая ам.доллар) нар анх удаа багтсан аж.
Б.Сансар