Маргаашнаас эхлэн есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл “ЛГБТИ Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19:00 цагаас энэхүү үйл ажиллагаа нь “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” концертоор эхлэх бол наймдугаар сарын 27-ны өдөр эрхээ хамгаалах зорилгоор 11 цагт Чингисийн талбайгаас Энх Тайван Найрамдлын ордон хүртэл алхаж "Тэгш эрхийн алхалт" тайван жагсаал цуглаан хийх юм байна.
Түүнчлэн “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмын үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдөр Энх Тайван Найрамдлын ордонд болох юм.
Монголд дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг ЛГБТИ хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнөөс урган гарсан тэгш эрх, бахархалын үйл ажиллагаанууд дэлхийн ихэнх оронд 1960-аад оноос хойш зохиогдсоор, уламжлалт хүний эрхийн төлөө баяр наадам болсон байдаг ажээ.
“Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн үйл ажиллагааны зорилго нь
- ялгаатай байдлыг хүндлэх,
- үл ялгаварлах,
- хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг нийгэмдээ уриалах,
- бэлгийн цөөнхийн талаар үнэн,
- зөв мэдээллийг нийгэмдээ хүргэх,
- ЛГБТ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгааг зогсооход бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм.
Нийгмийн сөрөг хандлагаас үүдсэн төрөл бүрийн ялгаварлан гадуурхалт нийгмийн бүх салбарт байсаар байгаа ба эн тэргүүнд тавигдаж буй асуудал нь ялгаварлан гадуурхалт болон ялгаварлан гадуурхалтын хамгийн дээд хэлбэр болох
- үзэн ядалтаас үүдэлтэй гэмт халдлагаас хамгаалуулах,
- тодорхой тусгай хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх,
- эрүүл мэндээ хамгаалуулах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн хүн бүрт ээлтэй боловсролын орчинг бүрдүүлэх, тэгснээр тэгш боловсрол хүртэх боломж олгох,
- ижил хүйсийн гэрлэлт бүхий хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх,
- ижил хүйсийн хосуудын хүүхдүүдийн эрх зүйн байдал,
- ижил хүйсийн гэрлэлттэй холбоотой өмчийн зохицуулалт гэх мэт асуудал хурцаар тавигдаж байна.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай олон нийтийн болон хүний эрхийн мэдлэг нимгэн байгаагаас сөрөг хандлагууд илэрсээр байдаг.
Энэ жилийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд Монгол дах Гёте Институт, Альянс Франсээз, Австралийн Элчин сайдын яам, Алтан хальс, Бүх нийт боловсролын төлөө эвсэл хандивлан нэмэрлэж байна. Эдгээр өдрүүдийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол “ЛГБТ Төв”-тэй 70110323 утсаар холбогдож авна уу.