Өнөөдөр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд Кибер сургалтын танхим нээлтээ хийлээ. KOICA /БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг/-ийн хөрөнгө оруулалтаар, БНСУ-ын Хансун Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Ингэснээр МУИС-ийн оюутнууд Хансун их сургуулийн профессоруудын лекцийг сонсож, хичээлд нь суух нөхцөл бүрдэж байна. Уламжлалт сургалтын зэрэгцээгээр гадаадын эрдэмтэн, профессоруудын хичээлд суух боломжтой болж байгаа нь том давуу тал юм.
МУИС үүний зэрэгцээ цахим сургалтын системийг бүх сургуулийн хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Тэгэхээр оюутнууд зөвхөн танхимын сургалтаас гадна онлайн хичээлд сууж, улмаар онлайн сургалтаар мэргэжил эзэмшдэг болох юм.
Төслийн талаар МУИС-ийн захирал, профессор Р.Бат-Эрдэнэ:
БНСУ-ын хөгжлийн гол хүчин зүйл нь хүндээ оруулсан хөрөнгө оруулалт юм. Хүндээ оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тун чухал.
2018 оныг хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд цахим засаглал болон хуулийн хичээлүүд оюутнуудад орно. Төсөл хоёр жил үргэлжлэх хэдий ч Хансун Их сургуультай хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа гэж үзэж байна. Тус сургуулийн ерөнхийлөгч аравдугаар сарын сүүлээр манай улсад айлчлах байх. Тэр үед хоёр сургуулийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурна гэж бодож байгаа.
Энэ төслийн хувьд зөвхөн БНСУ-ын их сургуулиар зогсохгүй өөр гадны их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, цахим орчинд хичээл орох боломж бий боллоо. Техник, технологи нь байна, энэ ондоо багтаагаад Германы дээд сургуулийн хичээлийг туршилтаар явуулах болов уу.
БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд У Сун:
Өнөөдөр энэ арга хэмжээ зохиогдож байгаад сэтгэл тун өндөр байна. Монгол, Солонгосын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Цахим сургалтын төвийг бий болгоход хамтран ажилласан хүн бүхэнд талархал илэрхийлье. Монгол оюутнууд БНСУ-ын Хансун их сургуулиас их зүйл суралцана гэдэгт итгэж байна.
KOICA Монгол байгууллагын захирал Со Юн Пак:
KOICA Монгол байгууллага Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, ил тод байдал болон үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Бидний хувьд цахим засаглалыг хөгжүүлэх нь нэн чухал ажил юм.
НҮБ-ын судалгаагаар Монгол улсын цахим засаглалын ил тод байдал дэлхийд 75 дугаар байраас 65 дугаар байр руу урагшилсан нь үүний үр дүн гэж бодож байна. Элчин сайдын хэлсэнчлэн программ хангамжийг хөгжүүлэх нь, техник хангамжийг хөгжүүлэхээс илүү чухал юм.
Тийм ч учраас энэ тоног төхөөрөмжийг авч өгснөөс илүүтэйгээр Монголын оюутнуудын боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт учраас энэ төсөл чухал ач холбогдолтой.
Кибер сургалтын танхим байгуулах ажил энэ оны гуравдугаар сараас эхэлж, энэ есдүгээр сараас оюутнуудад хичээл ороход бэлэн болжээ. Одоогийн байдлаар хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр хичээл орох бөгөөд хичээл англи, солонгос хэл дээр явах юм.
Ийнхүү Улаанбаатараас 2000 орчим километрийн алсад байгаа Сөүл дэх Хансунын их сургуулийн профессорууд Монгол оюутнуудад хичээл заахаар болж байна. /ШИНЭЧЛЭЛТ: 5000 км хэмээн алдаатай бичсэн байсныг 2000 км болгон засав/