Дэлхийн анхны жолоочгүй такси үйлчилгээ Сингапурт зорчигчдоо суулгаж эхэллээ. Бизнесийн гараагаа эхэлж буй nuTonomy компани өнгөрсөн жил анх туршилт хийжээ.
Энэ сарын эхээр Сингапурын засгийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тус компани хотын хойд хэсэгт зургаан машинаа үйлчилгээнд нэвтрүүлсэн аж. Харин он дуусахаас өмнө машиныхаа тоог арав хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.
Компанийн аппликейшнийг ашиглаж хэрэглэгчид такси дуудах бөгөөд эхний ээлжид үйлчилгээ үнэ төлбөргүй байх аж. Хэдийгээр машин өөрийгөө жолооддог ч гэсэн аюулгүй байдлын үүднээс жолооны хүрдний ард компанийн ажилтан сууж явах юм.
Харин 2018 он гэхэд компани жолооны хүрдний ард хүн суулгах шаардлагагүй өөрийгөө жолооддог таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа аж.