УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэв. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнбат тогтоолын төслөө танилцууллаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ төслийг хүлээн авах боломжгүй гэв. Тэрээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр бодит бус дүгнэлттэй, өмнөхөө үгүйсгэсэн, хариуцлагаа бултах гэсэн арга гэж шүүмжлэв.
Мөн сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөртөө МАН үнэнч байх ёстойг анхаарууллаа. Учир нь сонгуулиас өмнө өгсөн олон амлалтаасаа МАН ухарсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Харин Ерөнхий сайд бид мөрийн хөтөлбөр боловсруулах үеийн тоон мэдээлэл ажил авсны дараа ихээхэн өөрчлөгдсөн гэж хариулав.