Туркийн Истанбул хотноо Босфорын хоолойг гатлах гурав дахь буюу “Явуз Селимын гүүр”-ний нээлт өчигдөр болжээ. Нээлтэд БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган, Ерөнхий сайд Бинали Йылдырм нар оролцсон байна.
Гүүрээр зорчиход төлбөртэй ч энэ сарын сүүлч хүртэл үнэ төлбөргүй зорчих боломжтой гэнэ.
2.1 км үргэлжлэх тус гүүрний өндөр 322 м, өргөн нь 59 метр. Хоёр тал руугаа зорчих тус бүр дөрвөн эгнээ бүхий замтайн сацуу төмөр замын хоёр шугамтай юм. 2013 онд анх шавыг нь тавьж байсан гүүрийг барихад гурван тэрбум ам.доллар зарцуулжээ. 100 хувь хөрөнгө оруулагчдын санхүүжилтээрр боссон тус гүүрээр нэг өдөрт 135 мянган хөнгөн болон ачааны машин зорчих боломжтой аж.
Хар тэнгис, Газрын дундад тэнгисийг холбох Босфорын хоолойгоор дэлхийн нийт газрын тосны гурван хувийг зөөвөрлөдөг. 2013 онд мөн Мармарын хонгилын нээлт болж байв. Тухайн үед Ерөнхий сайд, эдүгээ Ерөнхийлөгч Тайип Эрдоган нээлтийн үеэр үг хэлэхдээ “Энэ зам зөвхөн хот, улс, тивийг холбоод зогсохгүй хүмүүсийг холбоно” гэжээ.
Мармарын хонгилын урт 76,3 км урт. Уг төсөлд 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Тус хонгил усан доор 62 метрийн гүнд байдаг аж.