Эстонийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 13 цагт болох юм. Тус улсын хуулиар төрийн тэргүүний сонгууль гурван шаттай явагдах аж.
Эхний шатны сонгуулийг парламентын гишүүдийн дунд явуулна. Тухайн нэр дэвшигч гуравны хоёр хувийн санал авсан байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, 101 гишүүний 68-ынх нь саналыг авна гэсэн үг. Нэр дэвшигч босго оноогоо авч чадаагүй тохиолдолд хоёр дахь шатны сонгуулийг мөн өдөр явуулна. Гэхдээ хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг хооронд нь өрсөлдүүлэх юм байна.
Хэрэв Ерөнхийлөгчөө тодруулж чадаагүй бол гурав дахь шатны сонгууль болох ёстой. Хэрэв энэ үеэр мөн шалгаруулж чадаагүй бол сонгогчдын коллеги гэдгийг байгуулж дахин сонгууль явуулдаг байна.
Сонгогчдын коллеги гэдэг нь парламентын 101 гишүүнээс гадна орон нутгийн өөрөө удирдах газрын 234 гишүүнээ бүрдэх аж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөх юм байна. Энэ талаар тус улсын Сонгуулийн хорооны мэдээлжээ.
Тухайлбал, Эстонийн Шинжлэх ухаан, боловсролын сайд асан, парламентын гишүүн Майлис Репс, Эрх зүйн канцлер асан, өмгөөлөгч Аллар Йыкс, парламентын дарга Эйки Нестор нар аж. Одоогийн Ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвесийн бүрэн эрхийн хугацаа 2016 намар дуусгавар болно. Улиран сонгогдож байсан тэрээр Үндсэн хуулиараа гурав дахь удаагаа өрсөлдөх боломжгүй аж.