Төсвийн байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлах Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг шахсан төсөв биш байна гэж шүүмжилсэн. Мөн тэрээр төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг эсэргүүцэн, татварын орлого буурсаар байхад дахин татвар нэмэх нь буруу. Эдийн засаг тэлэх үед татвар нэмдэг болохоос агших үед татвар нэмдэг жишиг байхгүй гэсэн юм.
Эдийн засаг тэлэх үед татвар нэмдэг болохоос агших үед татвар нэмдэг жишиг байхгүй.
Харин Сангийн сайд бид үнэнд гүйцэгдсэн, өөр арга байхгүй гэдгийг дахин дахин хэлж байв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан 50 ортой эмнэлгийг нэг аймагт 650 сая төгрөгөөр өөр аймагт 1.3 тэрбум төгрөгөөр барих гэж буйг шүүмжилсэн. Тэрээр энэ бол нь хулгай, авлига гэсэн юм.
Улсын төсвийн алдагдал эхний долоон сарын байдлаар 2 их наяд төгрөгт хүрсэн. Оны эцэс гэхэд 5 их наядад хүрэх эрсдэл байгааг Сангийн сайд танилцуулсан. Гэтэл энэ оны төсвийн тодотголыг хийхдээ зарлагыг танаж байгаа ч нийт дүнгээр зардал дахин өсөхөөр байна. Учир нь дараах зардлуудыг улсын төсөвт нэмж тусгажээ.
- Вексэль 670 тэрбум төгрөг (төрийн захиалгаар, өөрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ үзүүлсэн ААН-үүдэд төлөх төлбөр)
- Хан ресурс компанид төлөх 140 тэрбум төгрөг
- Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн буюу долдугаар сараас үргэлжлүүлэн олгох 79 тэрбум төгрөг
- Тэтгэврийн нэмэгдэл 60 тэрбум (Хүүхдийн мөнгө болон тэтгэврийн нэмэгдлийг энэ оны улсын төсөвт огт тусгаагүй байжээ)