UFC группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Увс аймгийн 32 дугаар тойрогт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай өрсөлдөөд сонгогдсон.
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн зардлыг бууруулах, Засгийн газрын төлөвлөгөөг хэлэлцсэн. Тэдгээр саналууд дунд архи, тамхины онцгой албан татварыг (ОАТ) тус бүр 20 хувиар нэмэх тухай тусгасан юм.
Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг.
Архи, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барсан судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг. Үнэ арван хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар тус тус буурдаг байна. Иймд архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засагт ч үр ашигтай арга нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэж Засгийн газар үзсэн юм.
Энэ удаагийн ОАТ-ын нэмэгдэлд шар айргийг багтаагаагүй. Иймд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдээс шар айргийг яагаад импортын албан татвараас чөлөөлснийг лавлав. Гэвч түүний асуултад Засгийн газрын гишүүд тоймтой хариулт өгөөгүй юм