УИХ-ын сонгуулийн үеэр сураг нь гарч, тэгсхийгээд чимээ алдарсан хүн бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Тэгвэл түүнийг тун ойрын үед Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилох гэж буй гэнэ.
С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Улмаар өнөөгийн эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр утгаараа ИБУИНВУ-д Элчин сайдаар суух сонголтыг өөрөө хийсэн гэж байна. Өдгөө тус улсад Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа.
Тэрээр 2013 оны аравдугаар сард томилогдон очсон бөгөөд Элчин сайдын албыг гурван жилийн хугацаатай хашдаг хуулийн дагуу хугацаа нь дуусч буй юм. Харин түүний оронд Элчингээр очих Санжийн Баяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг алсаас ажиглаж, 2020 сонгуулийн өмнө эх нутагтаа эргэж ирэх бололтой.
Б.Баяр