Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлж болзошгүй осол, гэмтлээс сэргийлэн ажиллажээ.
Сүүлийн хоёр долоо хоногт амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсээр байна. Найман сар гарсаар амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зуугаас буурахгүй байгаа юм.
Наймдугаар сарын 27, 28-нд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4 бүртгэгдсэн байна.
Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд нийт 463 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 27 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Жишээлбэл, Хан-Уул дүүрэг 120 дугаар ангийн зүүн замд Bluebird маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуйгаар явж байсан зургаан настай хүүг мөргөж гэмтээсэн байна.
Мөн Дорнод аймгийн Цагаан уул сумаас хойш 24 км-т шороон замд Carina маркийн авто машин онхолдож жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.