Энэтхэгийн иргэн 100 настай Ман Каур Америк тивийн Мастеруудын наадмын гүйлтийн тэмцээнд оролцжээ. Тэрээр 100 метрийн зайг 1.5 минутын хугацаанд туулсан байна.
Тус тэмцээнд түүний хүү 78 настай Гурдев Сингх мөн оролцжээ. Сингхийн хэлж буйгаар түүний ээж 93 настайгаасаа эхлэн гүйлтээр хичээллэж эхэлсэн байна. Үүний дараа олон тэмцээн уралдаанд оролцон 20 гаруй медаль хүртсэний гурав нь алт.
Өдгөө 100 настай Ман Каур урт наслалтын нууцаа "Эрүүл зөв хооллолт болон спортоор хичээллэсний ач" хэмээн тодорхойлжээ.
Америк тивийн Мастеруудын тэмцээнд 30-аас дээш насны хүмүүс оролцон спортын хүссэн төрөлд хүчээ сорих боломжтой.