Улаанбаатар хотноо есдүгээр сарын 7-11-нд сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болно. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын шигшээ баг удаалсан.
Харин энэ жил тус тэмцээн улам хүрээгээ тэлж, БНСУ-ын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцохоор боллоо. Тэмцээнд БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, Монгол Улсын Үндэсний нэг болон II шигшээ, оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ баг оролцоно.
БНАСАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцохоор нутгаасаа мордож одоогоор Бээжин хотод бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус баг есдүгээр сарын 6-нд газардах бол Өмнөд Солонгос улсын мэргэжлийн лигийн “KBL” баг мөн энэ өдөр 14.00 цагаас манай улсад ирэх юм.
Тэмцээн есдүгээр сарын 7-11-нд өдөр бүр гурван тоглолт Спортын төвордонд 17.00 цагаас явагдана. Тасалбарын үнэ 5000 төгрөг. Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016”тэмцээн бидэнд олгож байна.