Рио-2016 олимпийн наадам дуусахаас өмнө Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга солигдож дуусахтай зэрэгцэн томилгоонууд хийгдэж эхэллээ.
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны даргаар Ч.Насантогтох томилогджээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж Бээжингийн олимпод анхны олимпийн аваргатай болоход түүхэн гавьяа байгуулсан эрхэм.
Лондоны олимпийн дараа Өвөрмонголын шигшээ багт уригдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байсан.
2020 оны Токиогийн олимпийн наадмын цикль эхэлж буй энэ хариуцлагатай цаг үед Үндэсний шигшээ багийг Ч.Насантогтох дасгалжуулагч удирдахаар болжээ.