Эдийн засаг хүндэрч, эндээс гарах гарцыг эрх баригчид хараахан олоогүй байна. Бүсээ чангалъя, зардлаа хэмнэе гэсээр сар шахам боллоо. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нар хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж тансаглалаа танах боломж олон бий ажээ. Бид энэ талаар “Тансаглалаа таная” булангаараа хүргэж байх болно.
Энэ удаад УИХ-ын Тамгын газраас цалингаас бусад зардал нэрийн дор зөвхөн энэ сард гарсан мөнгийг “сонирхож” үзлээ. 2016 оны наймдугаар сарын 2-29-нийг хүртэл нийтдээ 192 487 202 төгр өг УИХ-ын Тамгын газрын 900002001 тоот данснаас гарчээ. Үүнийг задалбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монгол малчин мэдээллийн агентлаг сэтг үүл” ХМХ-тэй хамтран ажиллах гэрээний дагуу 6 000 000 төгрөг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэвтрүүлгийн төлбөр болох 6 250 000 төгрөгийг “Талент медиа” ХХК руу шилжүүлжээ.
Мөн УИХ-ын гишүүдийн долдугаар сарын унаа, утасны зардалд 30 852 130 төгрөг, сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний нөхөн олговорт 10 757 886 төгрөг, нэг удаагийн тэтгэмж 39 202 266 төгрөг зэргээр зарцуулжээ. Энэ бол хэмнэж болох л зардал. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхэлсэн ээлжит бус чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд хэмнэх, танах, хасахыг л ярьцгааж байна.
Тэгвэл хэмнэлтийг тэд өөрсдөөсөө эхэлвэл ямар вэ? Ард түмэн лав дэмжинэ. Тэгээд ч сонгуулиар хэдэн зуугаар нь зарцуулан байж хууль тогтоох байгууллагад орж ирсэн эрхмүүд гар утасны нэгж, машины шатахуун хоёроо дийлэхгүй байна гэвэл итгэх хүн гарахгүй. Гишүүд эдгээр хангамжаас эдийн засаг сэргэтэл татгалзахдаа ч хотойхгүй. Тиймээс энэ мэт зардлаас эхлэн танаж, хэмнэхийг эрхэм гишүүддээ уриалж байна. Үргэлжлэл бий...
Б.Баяр