Тайвань улсад есдүгээр сарын 6-11-нд анхдугаар сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох гэж байна.
Олон улсын оюутны спортын холбооны зохион байгуулалтаар явагдах энэ тэмцээнд оролцох Монгол Улсын оюутны эмэгтэй шигшээ баг маргааш эх орноосоо мордох гэж байна. Манай багийн хувьд 12 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцоно.
Баг тамирчид сарын өмнөөс дасгалжуулагч Б.Болормаа, Б.Баярмагнай удирдлагаар бэлтгэлдээ гарч зөвлөх багшаар МУГД Ц.Цэвэрбал ажилласан. Эмэгтэй баг тамирчдаа Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран бэлтгэж энэхүү тэмцээнд оролцуулж байна.
Олон улсын тэмцээнд оролцоход Монгол тамирчдын гол хүндрэл санхүүгийн хүндрэл байдаг. МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Цэвэрбал баг тамирчдаа бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор ханган дөрвөн тамирчны тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгчээ.
Манай эмэгтэй тамирчид тэмцээнд оролцох үеийн байр, хоолны зардал болох 15 сая гаруй төгрөгний санхүүгийн хүндрэл үүсээд байсныг Монгол Улсад болох Азийн эрэгтэйчүүдийн аваргад оролцох Тайваний эрэгтэй багийн зардлыг МҮСБХ, МОСХ хамтран төлөх замаар шийдвэрлэж өгсөн.
Тэмцээнд оролцож чадахгүй шахуу болоод байсан хүндрэлийг хоёр холбоо хамтран шийдвэрлэж өгсөнд эмэгтэй Залуучуудын шигшээ багийнхан туйлын баяртай байгаагаа илэрхийлж, тэмцээнд өндөр амжилтын төлөө тоглох итгэл, зорилго дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.
МСБХ болон МҮСБХ-ны удирдлагууд баг тамирчиддаа тоглолтын өмсгөлийг нь гардуулан өгч амжилт хүслээ. Манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй залуучуудын шигшээ багийн хувьд олон улсын хэмжээнд оролцох гэж байгаа хоёр дахь тэмцээн. Өмнө нь 2013 онд ОХУ-н Казань хотод болсон Дэлхийн оюутны "Универсиад" наадамд анх удаагаа оролцож байсан юм.