2010 онд Оросын кибер аюулгүйн салбарын магнат Евгений Касперскигийн шинжээчид Стакснет хэмээх компьютерын “өт”-ийг илрүүлсэн юм. Үүнийг бусдад хор учруулах зорилгоор ашигласан дэлхийн анхны кибер зэвсэг гэж тодорхойлдог.
Тухайн үед Касперски энэхүү өтийг ямар нэг улсын Засгийн газрын санхүүжилтээр бүтээсэн хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бол удалгүй АНУ, Израйлийн засгийн газар хамтран Ираны цөмийн хөтөлбөрийг удаашруулах зорилгоор бүтээсэн гэж үзэх болсон юм...
Эх нь архивын ажилтай, эцэг нь инженер, чөлөөт цагаараа математикийн ном шагайдаг Евгений Касперски дөнгөж 14 настайдаа улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж, Москвагийн их сургуулийн харьяа, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Колмогоровын сургуульд элсэн оржээ.
Харин хоёр жилийн дараа КГБ-ийн санхүүжилттэй Компьютерын шинжлэх ухаан, харилцаа холбооны институтийн таван жилийн хөтөлбөрт хамрагдсан юм.
1987 онд компьютерын технологийн инженер зэрэгтэйгээр сургуулиа төгссөн Касперски Оросын Батлан хамгаалах яаманд программ хангамжийн инженерээр ажиллах болжээ.
Батлан хамгаалах яаманд ажиллаж байхдаа тэрээр 1989 онд анхны компьютерын вирустэйгээ танилцсан гэдэг. Түүний компьютерт Каскадын вирус халдварлаж, вирус хэрхэн ажиллаж буйг сонирхон судалж, устгах программыг зохиож эхэлснээр өнөөдөр дэлхийд алдартай Анти-Вирусны программ хөгжүүлэгч Kaspersky Lab байгуулагдах эхлэл тавигдсан юм.
1991 онд цэргийн албанаас халагдсан Касперски КАМИ компанийн Мэдээллийн технологийн төвд вирус устгах программ бүтээх ажилдаа бүхнийг зориулахаар ажилд оржээ.
1992 онд анхны албан ёсны программаа худалдаанд гаргаж, сардаа 10 шинэ хэрэглэгч, 100 ам. долларын орлоготой болсон байна. Удалгүй Хамбургийн Их сургууль түүний программыг антивирусны программын уралдааны тэргүүн байрт оруулж Америк, Европын компаниуд бүтээгдэхүүнийг нь сонирхож эхэлсэн аж.
Тухайн жил CIH буюу Чернобылийн вирус хэмээх хөнөөлт вирус хурдацтай тархаж, зөвхөн Касперскийн бүтээгдэхүүн устгаж чадаж байснаар улам өндөр амжилтад хүрсэн юм.
Хүйтэн дайны үеийн айдас нь арилаагүй учраас намайг сэжиглэж байна
1990-ээд оны сүүлээр компани хурдацтай хөгжиж, жилийн орлого нь 280 хувиар нэмэгдэж, 2000 оны ашгийн 60 орчим хувь нь олон улсаас орж ирж байжээ. Гэхдээ энэ их амжилтын эцэст КГБ-ийн санхүүжүүлсэн сургуулийг төгссөн, Оросын Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан зэргээс нь улбаалан түүнийг Оросын эрх баригчдын төлөө, тэдний ашиг сонирхолд нийцүүлэн ажилладаг хэмээх сэжиг бусдад төрсөн юм.
Харин тэрээр энэ бүхнийг үл хэрэгсэн улс орнуудын Засгийн газар, корпорациудын итгэлийг эргүүлэн олж авахын тулд бүхнээ зориулжээ.
Шүүмжлэгчид түүний хөгжүүлсэн программ нь хэрэглэгчдийг тагнаж, мэдээллээ Оросын Тагнуулын газарт өгдөг гэж буруутгаж байсан ч тэрээр хэзээ ч тийм зүйл байгаагүй гээд “Хүйтэн дайны үеийн айдас нь арилаагүй учраас намайг сэжиглэж байна” гэж эвтэйхэн тайлбарласан юм.
Америкийн Гартнер судалгааны компани “Касперски ямар нэгэн байдлаар ОХУ-ын Засгийн газар, мафиудтай хамтран ажилладаг гэх ямар ч баримт, нотолгоо байхгүй. Гэхдээ эрх баригч намын тусламжгүйгээр Орост бизнес эрхэлнэ гэдэг амаргүй” гэжээ.
Хэрвээ Касперски өөрсдийн программаа тагнуулын зорилгоор ашиглуулдаг бол бизнест нь том эрсдэл үүсэх юм. Харин Касперски Оросын кибер гэмт хэрэгтнүүдийг цаг үргэлж хаацайлж, тэдний тухай дурдахаас аль болох татгалздаг.
Тэрээр 2011 онд Германы Шпигел сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кибер дайны талаар, Оросын хакеруудын талаар ингэж өгүүлж байв:
Шпигел: Өнөөдөр дэлхийд ямар орнууд хамгийн их вирус бүтээж байна?
-Компьютерын вируснүүд ямар иргэний үнэмлэхээ авч явах биш. Бид зөвхөн тухайн вирусийг зохиосон этгээд ямар хэлтэй болохыг л мэдэж чадна.
Харин ихэнх нь Зөвлөлтийн “Төмөр хөшигний” цаана бодлоо түгжчихсэн
Шпигел: Оросын программистууд зөвхөн сайн зүйлс хийдэггүй гэдгийг бид мэднэ. Магад вирусний салбарт тэргүүлдэг байх?
-Вирус бүтээсэн тоо хэмжээгээр нь авч үзвэл БНХАУ, Латин Америкийн дараа бид гуравдугаарт бичигдэж байна. Харамсалтай нь Орос хакерууд энэ салбарт тэргүүлэх байр суурьтай байгаа нь үнэн. Тэд интернетээр дамжуулж мөнгө угааж, хамгийн ярвигтай Trojan вирусийг бичиж байна. Гэхдээ хамгийн их хор хөнөөлтэй вирусийг Хятадууд бичдэг. Мэдээж хэрэг зөвхөн БНХАУ-ын хакерууд бус, Мандарин хэлээр ярьдаг Сингапур, Малайз, Калифорнид байдаг хакерууд хүртэл их төвөг уддаг.
Интернет дайны талбар болно
Шпигел: Яагаад Оросын хакерууд хамгийн аюултай вирусийг бүтээдэг мөртлөө, таныхтай адил дэлхийн хэмжээний программ хангамжийн компани байгуулдаг нь цөөн байдаг юм бэ?
-Асуудал тун энгийн зүйлтэй холбоотой. Орос улсын боловсролын чанар тун өндөр. Багшаас сурагчид уламжилдаг боловсролын систем үеэс үед дамжин ирсэн. Гэхдээ ямар ч багш хэрхэн бизнес хийх тухай зааж байгаагүй, чадаагүй. Учир нь бүтэн далан жилийн турш коммунизмд хүрэх зорилго тавьсан бидэнд бизнес эрхэлж, ашиг олох талаар бодохыг ч зөвшөөрөөгүй шүү дээ. Өнөөдөр бий болж, амжилтад хүрсэн бизнес эрхлэгчид ихэнх нь 50 гаруй насныхан. Харин ихэнх нь Зөвлөлтийн “Төмөр хөшигний” цаана бодлоо түгжчихсэн. Гадаад руу аяллаар явах дуртай мөртлөө, бизнес эрхлэх тухай мэдэхгүй. Тэд зөвхөн Зөвлөлтийн харьяанд байсан орнууд руу явах л сонирхолтой. Учир нь тэнд тэдний хэлийг, соёлыг ойлгодог хүмүүс бий. Би одоо гарч ирж буй шинэ үеийнхэн харин энэ заншлыг халаасай гэж хүсэж байна. Тэд бусад орныг сонирхож, бусдын соёлыг, ялангуяа Англиар ярьдаг үндэстнүүдээс айх айдасгүй байгаасай.
Шпигел: Саяхан/2011 он/ Яндекс Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж 1,3 тэрбум ам. доллар босгож чадлаа, Google-ээс хойш энэ салбарт хамгийн өндөр IPO гаргасан компани боллоо шүү дээ?
-Энэ үйл явдал олон хүнд шинэ сэдэл өгсөн юм шүү. Оросын компани байгалийн баялаг бус оюуны баялгийг ашиглан өндөр амжилтад хүрч болно гэдгийг харууллаа. Өмнө нь Америк мөрөөдөл гэж байдаг байсан бол, одоо Орос мөрөөдөл бий боллоо. Газрын тос, байгалийн хийгүйгээр мөнгө олж болдог юм байна.
Шпигел: Та нэгэнтээ компьютерын вирус хүн төрөлхтөнд асар их хор хохирол учруулах тухай ярьж байсан?
-Зөвлөлтийн үед нэг ийм онигоо байдаг байсан юм. Өөдрөг үзэлтнүүд хэзээ нэгэн цагт улс орон нээлттэй болж магадгүй гээд Англи хэл сурдаг, гутранги үзэлтнүүд Хятадууд эзлээд авч магадгүй гээд Хятад хэл сурдаг, харин реалистууд Калашников ашиглаж сурдаг гэж. Харин өнөөдөр өөдрөг үзэлтнүүд нь Хятад хэл, гутранги үзэлтнүүд нь Араб хэл сурч байна...
Шпигел: ...харин реалистууд?
-Калашниковтойгоо зууралдсан хэвээр л байгаа. Одоо бол онигоо биш. Америкчууд хүртэл томоохон цахим халдлагын эсрэг уламжлалт аргаар хариу цохилт хийнэ гэдгээ илэрхийлж байна. Гэтэл тэд дундаас нь хийж буй кибер халдлагын эсрэг юу хийх юм? Өнөөдөр бүх зүйл компьютерт суурилж байна. Эрчим хүчний салбар, онгоц, галт тэрэг хүртэл. Тиймээс Интернет дайны талбар болно.
Шпигел: Та болон таны компани энэ дайнд ялагч нь байж таарна
-Үгүй дээ энэ дайнд ялах боломжгүй. Гэмт этгээд, хохирогч гэж л бий. Харамсалтай нь компьютерээс татгалзах аргагүй учраас, зайлах арга бас байхгүй.
Шпигел: Хэзээ ийм зүйл болох вэ?
-Өчигдөр. Дайн аль хэдийнэ эхэлсэн.
Шпигел: Та Стакснетийг хэлээд байна уу?
-Энэ программыг бүтээхэд хэдэн сая доллар, өндөр мэргэшсэн инженерүүд, хэдэн сарын хугацаа шаардлагатай. Асуудал хүндэрсэн. Тэд зүгээр нэг сонирхогчид бус мэргэжлийн хүмүүс, тиймээс тун нухацтай авч үзэх ёстой...
2011 онд өгсөн ярилцлагадаа Касперски Стакснетийг Кибер дайны эхлэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин үүнээс таван жилийн дараа байдал ямар байгаа талаар тэрээр Newsweek-т өгсөн ярилцлагадаа:
Бүхнийг шинэчлэх шаардлагатай. Гэвч өнөөдөр дэлхий дээр ийм шинэчлэл хийж чадах хангалттай боловсон хүчин бүхий ямар ч улс орон байхгүй
Та нийгмийн сүлжээг буруу замаар ашиглаж болно гэж үзсэн. Засгийн газруудын иргэдийг тагнах хэрэгсэл нь энэ мөн үү?
-Энэ дэлхийд цоо шинэ зүйл гэж үгүй. Twitter л гэхэд надад дэлхийн хоёрдугаар дайны үед онгоцноос цацдаг байсан суртал ухуулгын хуудастай адил санагддаг. Ямар ялгаа байна? Учир нь нийгмийн сүлжээ хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж байна.
Жишээлбэл Google компани ашгийн зорилгоор хэрэглэгчдийн үйлдлийг хянаж байдаг, та энэ мэт том компаниуд бидний хувийн мэдээллийг цуглуулж байгааг юу гэж бодож байна?
-Энэ мэт үйлчилгээний тоо нэмэгдэнэ гэдэг бидэнд хувийн гэх зүйл багасахын илрэл юм. Хүн анх овог отог болон амьдарч байсан үед л бидэнд хувийн нууц гэж байлаа. Харин хүмүүс аялахыг хүссэн, пасспорт бий болсон. Хэрвээ аялахгүй бол пасспорт хэрэггүй шүү дээ. Зүгээр л тосгондоо үлдээд хорвоог элээнэ. Машин барихын тулд жолооны үнэмлэх, улсын дугаар хэрэгтэй. Банкны картыг хүртэл банк хянаж байгаа. Энэ мэт мэдээллийг нуух боломжтой гэж би бодохгүй байна. Гар утсаар чинь хүртэл таныг тагнана. Ер нь бол “Орчин цагийн төгс ертөнц”-д амьдарч буйн татвар нь таны хувийн мэдээлэл юм.
Та Эдуард Снөүдэний талаар сонссон байж таарна. Танайд амьдарч байгаа шүү дээ.
-Би тэр хүнийг танихгүй ээ./Инээв/
Снөүдэний дараа ямар өөрчлөлт гарсан бэ?
-Бахь байдгаараа л. Снөүдэн хүмүүсийн зуршилд нөлөөлж чадаагүй. Дээд тал нь 2-3 хувь нь л зуршлаа өөрчилсөн байх.
Та өмнө нь Стакснет мэтийн кибер зэвсгийн эсрэг олон улсын хориг тавих ёстой талаар ярьж байсан. Энэ төрлийн зэвсгийг зарины хийтэй/түргэн хугацаанд үхэлд хүргэх, үнэргүй, өнгөгүй химийн зэвсэг/ адилтгасан?
-Би сүүлийн хэдэн жилийн турш АНУ, ОХУ, НҮБ-ын эрх баригчидтай энэ асуудлаар ярилцсан. Бүр НҮБ кибер зэвсгийг хориглох саналыг дэмжинэ гэдэгтэй санал нийлсэн. Гэвч үргэлжлүүлээгүй. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Би одоо ч энэ үзэлдээ бат зогссон хэвээр. Гэхдээ тэд яагаад дэмжихгүй, яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгааг би тайлбарлаж мэдэхгүй. Юу ч болоогүй мэт л байна.
Гэхдээ Кибер зэвсгийг яаж үхлийн аюултай химийн зэвсэгтэй зүйрлэж болох билээ?
-Өнөөдрийн бидний амьдрал кибер хамааралтай болсон. АНУ ямар эмзэг гэдгийг мэдэх үү? Үндэсний аюулгүйн алба тэргүүтэй ямар ч яам, тамгын газар энэ аюулаас өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Системийг анхнаас нь ийм аюулд өртөнө гэж тооцоолоогүй учраас тэр юм. Бүхнийг шинэчлэх шаардлагатай. Гэвч өнөөдөр дэлхий дээр ийм шинэчлэл хийж чадах хангалттай боловсон хүчин бүхий ямар ч улс орон байхгүй.
Стакснет мэтийн зэвсгийн хамгийн аймшигтай хор уршиг юу байж болох вэ?
-Стакснет бол зүгээр л жишээ. Ийм концепц байж болно гэдгийн баталгаа. Бид төсөөлөхийн аргагүй, аймшигтай хор хохирол учруулж чадахуйц цахим халдлагад бэлэн биш байна.
Касперски кибер дайн, кибер зэвсгийн талаар анхааруулсаар, харин эрх мэдэлтнүүд нүд, чихгүй царайлсан хэвээр. Гэхдээ...