Өнөөдөр есдүгээр сарын нэгний өдөр тохиож байна.
Энэ өдөр замын хөдөлгөөн идэвхждэг тул эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ анхаарал хандуулж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн энэ жил 69100 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. Тэд дөнгөж цэцэрлэгийн ангиас сурагчийн ширээнд шилжиж байгаа тул томчуудын туслалцаа ихээр шаардлагатай байдаг. Иймд ахлах ангийн сурагчид болоод томчууд бага ангийн сурагчдыг зам хөндлөн гарахад нь туслаарай.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд зам тээврийн осол хэрэг 6636 бүртгэгдэж осол хэргийн улмаас 6868 хүүхэд хохирч үүнээс 268 хүүхдийн амь нас хохирч, 6599 хүүхэд хүнд хөнгөн гэмтжээ.
2016 оны эхний долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 17.6 хувиар буурч, гэмтсэн хүүхэд 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнээс амь нас нь хохирсон хүүхдийн 24 нь, гэмтсэн хүүхдийн 49 нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл дийлэнх тохиолдол нь орон нутагт тээврийн хэрэгслээр зорчих үедээ, нийслэлд явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа амь нас эрүүл мэндээрээ хохирсон аж.
Иймд хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас зөвлөлөө.