2016-2017 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор теле хичээл заав. Энэ жилийн теле хичээлийн сэдэв "Монголын нэр ертөнцийн чихнээ" байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол эх орондоо монгол хүн болж төрсөндөө бахархах ёстой. Үүний дараа эх орноороо бахархах ёстой. Монгол гэдэг чинь ямар сайхан юм бэ гэж бодох ёстой. Уламжлал, түүх, соёлоороо бахархах ёстой гэдгээ мэдэх ёстой. Ерөөсөө монгол улс цаашаа хөгжин дэвжихийн тулд Монгол хүүхэд бүр бахархал, үүх түүхээ мэддэг байвал дэлхий даяар биднийг мэдэх юм шүү. Хүүхдүүд та бүхэн өөрийнхөө амьдралыг аваад явдаг бусдын амьдралд нөлөөлдөг байгаасай гэж хүсч байна.
Хүүхэд бүр багаасаа аав ээж, ах дүү, найз нөхөд багш нартайгаа харилцаад эхэлдэг. Манай үндэстэн бусдаас ялгарах зүйл юу байж болох вэ. Хүүхдүүд сургуулийнхаа мөрддөг дүрэм журам хэрхэн мөрдөж байгаа, биеэ хэрхэн авч яваа, муу зүйлээс ангид байгаагаараа нэгнээсээ ялгарах ёстой. Хуулиар хориглосон хийж болохгүй гэсэн бол дагаж мөрдөх хэрэгтэй.
Яавал манай хүүхдүүд бусад орны хүүхдүүдтэй адилхан болж өгвөл илүү байх ёстой вэ. Багш самбар дээр хичээл бичээд та бүхэн тэр хэмжээнд сурвал тэр бол хуулбар болж дуусна. Иймээс та бүхэн илүү сэтгэж байнга өөрсдийгөө дайчилдаг байгаарай. Хүүхдүүд та бүхэн орчлонг өөрчлөх гэж мөрөөдөж болно. Гэхдээ эхлээд өөрийгөө өөрчил. Бусдыг удирдах гэж хүсч болно. Гэхдээ эхлээд өөрийгөө удирдаад сурсан цагт дараа нь бусдыг удирдахад амар.
Бүх сайхан юмны үндэс бол сайн санаа. Хүн муу юмны тухай бодвол тэр нь биелэлээ олдог гэдэгт би итгэдэг. Бодож байгаа зүйлээ л сайн болгох хэрэгтэй юм байна. Бодсоноос бодлоос чинь үйлдэл гардаг юм шүү. Би санаандгүйгээр хийчихсэн юм аа л гэдэг. Гэхдээ тэр талаар бодсон зүйлээс санаандгүй ч гэсэн тохиож байна л гэсэн үг. Тийм учраас үргэлж сайн сайхны тухай бодож бай.
Монголын сайхан орноор явж байхад санаа зовоодог асуудал замын хажуугаар хөглөрөх хог. Баг, сум орон нутгийн удирдлагаас авахуулаад сургуулийн удирдлага хүртэл манай нутаг дэвсгэрт хог байж болохгүй гэдгийг байнга бодох хэрэгтэй. Нэг сайхан хөдөө явах гээд очиход дүүрэн хог. Нэг суурин газраар дайраад өнгөрөх хог хөглөрч байж болохгүй. Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн хог хаяхгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хоол унд иддэг шигээ хог хаяхыг байхыг дадал болгох хэрэгтэй.
Монгол Улс, монгол хүнээрээ дамжиж хөгжинө, мундаг болно. Ийм учраас монгол хүний оюун ухаанд тулгуурлаж хөгжинө гэдэгт би итгэдэг. Дэлхийн 140 орноос Монгол Улсын оюуны чадавхийг үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдэж байна. Миний хувьд сургууль, сум бүхэнд шатрын хичээл оруулах юмсан гэж бодож явдаг. Сургууль бүхэн хөлбөмбөгийн хөвгүүдийн болон охидын багтай болоосой гэж хүсч яваа.
Хүүхдүүд та бүхэн орчлонг өөрчлөх гэж мөрөөдөж болно. Гэхдээ эхлээд өөрийгөө өөрчил. Бусдыг удирдах гэж хүсч болно. Гэхдээ эхлээд өөрийгөө удирдаад сурсан цагт дараа нь бусдыг удирдахад амар.
"Би ийм айлын хүүхэд болж төрөх гэж дотроо өөрийгөө голж явж болохгүй. Чамд маш их боломж бололцоо байгааг юун түрүүн олж харах хэрэгтэй. Хүүхэд та бүхэн эхлээд гэртээ мундаг бай. Дараа нь ангидаа мундаг бол. Тэгээд сургуульдаа мундаг бол. Өнөөдрөөс хүүхдүүд та бүхэн мундаг болох алхмаа эхлүүлээрэй.
Ертөнцийн чихнээ нэрээ цуурайтуулахын тулд эхлээд аав, ээжийнхээ өмнө алдраа дуурсга. Аав, ээж нь хүүхдүүдээ дэмждэг байгаасай. Урлаг, соёл спортоор хичээллэхэд авьяас сонирхлыг нь хөгжүүлэхийн төлөө үргэлж дэмжээрэй.
Ирэх жилийн есдүгээр сарын 1-нд би ерөнхийлөгч байхаа болино. Ерөнхийлөгч болсон цагаас эхлэн энэхүү хичээлийг санаачлан зааж байна. Энэ жил миний найм дахь удаагийн хичээл. Би наймын тоог их билгэшээдэг. Би ах дүү наймуулаа, отгон хүүхэд байгаа юм. Найм дахь удаагийн хичээл зааж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хичээлд оролцсон 60 хүүхдүүдийг нэгтгээд "Монгол" гэж клуб байгуулах хүсэлтэй байна.
Би хэзээд хүүхдүүдийн урилгаас татгалзаж чаддаггүй. Яагаад гэвэл та бүхэн бид бүхний хойч ирээдүй. Би та бүхний өмнө үлгэр дуурайл болж байгаа учраас үргэлж эмээж санаа зовж байдаг, биеэ зөв авч явахыг хичээдэг талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.