Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 11 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр ДЦС-4 талбайд явагдлаа.
Лигийг тэргүүлгч “Эрчим” “Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цом” тэмцээнд оролцон, ачаалалтай байсан тул өнгөрөгч амралтын өдөр тоглоогүй. Тийнхүү цомыг хамгаалагчид хувиар ёсоор “Шинэ Монгол Баянгол” /Саяхан нэрээ өөрчилсөн/ клубыг өөрсдийн талбайдаа хүлээж авлаа.
Үндэсний шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчдын анхны учираа тун өрсөлдөөнтэй өрнөж, эхний үед гоолгүй тэнцсэн.
Шийдвэрлэх үеийн 60 дахь минутад “Эрчим” багийн Серби легионерь Милош Пересич торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтыг гүйцэтгэн, гоол оруулсан. Түүний гоолоос хойш аль аль багт гоол оруулах боломж олдсон ч тооны харьцаа өөрчилөгдсөнгүй “Эрчим” 1:0-ээр хожлоо.
Цомыг хамгаалагчид ирэх тойрогт лигийн эхний хагаст 2:0-ээр хожигдож байсан “Хоромхон”-той шийдвэрлэх тоглолт хийнэ. Харин “ШМ Баянгол” 12-р тойрогт “Сэлэнгэ Пресс” клубтэй тоглох хувиартай байна.