Алтан навчис хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ хэмээн дуу аялдаг хүүхэд нас есдүгээр сарын энэ өдөр өөрийн эрхгүй бодогддог биз ээ.
Цэцэг тэвэрч, инээд хөөрөөр баясан эрдмийн өргөөг анх удаа зорьж буй зургаан настнууд, хэрэндээ л том агаа, аниа болсон хоёр, гуравдугаар ангийнхан, доороо зөндөө дүү нартай ахлах ангийн ах эгч нар энэ өдөр цэмцийтэл нь индүүдсэн хувцсаа өмсөж, шинэхэн дэвтэр номоо цүнхлээд сургуулиа зорьдог.
Шинэ хүсэл тэмүүлэл, зорилготойгоор ирсэн тэднийг “Сурах их үйлсэд хамтдаа тэмүүлье, найз нар, ах эгч нар аа” хэмээн зургаан настай бяцхан охин уриалж байна.
Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр 1а ангийн сурагч, бяцхан охин ийн уриалсан юм.
УЙЛСАН, УРВАЙСАН, ЗУГТСАН ЗУРГААН НАСТАН ӨНӨӨДӨР НЭГ Ч БАЙСАНГҮЙ
2016-2017 оны хичээлийн шинэ жилд 104-р сургууль нэгдүгээр ангид нийт 260 сурагч элсүүлээд байна. Таван бүлэгт дунджаар 50-52 хүүхдийн суудалтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.
28 дахь жилдээ багшилж буй Ц.Энхтуяа багш энэ жил нэгдүгээр анги дааж авчээ. 1А хэмээн үүдэндээ бичсэн ангиар шагайвал багш хүүхдүүдэд хэрхэн мэндлэх болоод өөрийнхөө нэр элсэн орсон ангийнх нь талаар танилцуулж байв. Үүний дараагаар хэрэв ангиа олохгүй төөрөх юм бол дотор нь ороод самбарын урдах төрийн дуулал, ангийн хойно байрлуулсан байгалийн зурагтай анги бол 1А юм шүү гэдгийг тайлбарласан юм.
1-ийн бүх бүлгүүд зургаан настнуудыг эцэг эхийнх нь хамт ангид оруулсан байлаа. Учир нь энэ жилээс эхлэн Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ийм шийдвэр гарчээ. Зургаан настай багачууд уйлж, гомдож, зарим нь анхны өдрөө зугтахыг оролддог. Тэгвэл тус сургууль дээр ийм зүйл гарсангүй. Учир нь хүүхдийг хичээлийн анхны өдөр эцэг эхтэй нь хамтад нь байлгаж, дасгах нь чухал байдаг аж. Ингэснээр хүүхэд сургуульдаа тэмүүлэх сэтгэлтэй болдог байна.
Ц.Энхтуяа багш зургаан настнууд бичих дадал муутай ч тогтоох, сэтгэн бодох чадвар өндөртэй байдгийг онцолж байв. Эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгавар болон бусад асуудалд анхаарал байнга хандуулж байх нь хүүхдийг хичээлийн хоцрогдолгүй байхад чухал нөлөөтэй тул багш эцэг эх хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг хэлж байна.
2017 ОНД СПОРТ БОЛОН УРЛАГ ЗААЛТАЙ СУРГУУЛИА ХҮЛЭЭН АВНА
Тус сургууль 2006 онд байгуулагдсан бөгөөд энэ хичээлийн жилд 43 бүлэгт 1720 хүүхэд суралцах юм. Нийслэлд нийт 21 сургууль гурван ээлжээр хичээллэж буйн нэг нь 104-р сургууль. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Баянхошууны айл өрхүүд, хүүхэд багачуудад зориулан нээсэн тус сургууль өнөөдөр 2000 орчим хүүхдийг сургаж байна гэдгийг сургуулийн захирал Д.Энхжаргал хэлж байна.
104-р сургуулийн I-V бүлэг гурван ээлжээр хичээллэдэг. Өнөөдөр болсон хичээлийн шинэ жилийн нээлтэд НИТХ-ын гишүүн Б.Цолмон оролцож хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. Энэ үеэр сургуулийн хажууд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай зориулалтын барилгын хөрөнгийг яаравчлахыг сургуулийн захирал хүсчээ. Учир нь 2000 хүүхэдтэй тус сургууль зориулалтын спорт болон урлаг заал, хоолны газаргүй аж. Б.Цолмон уг асуудлыг нааштайгаар шийдэж, сургуулийн шинэ барилгыг 2017 онд ашиглалтад оруулахаа хэлсэн байна.
104-р сургуулийн авьяаслаг сурагчид хичээлийн шинэ жилээ угтан дуу хуур, хөгжим, бүжгээрээ хөгжөөн баясгасан юм. Өнгөрсөн жил арван жилийн ойгоо тэмдэглэсэн 104-р сургуулийнхан цахилгаан хөгжмийн хамтлаг, дуучин сурагчид сургуулийнхаа сүлд дууг дуулав. Төгсөх ангийн сурагчид хичээлийн анхны хонхыг жингэнүүлэн энэ хичээлийн жилийг эхлүүллээ.
Нэг л дотно санагдах сурагч насны минь гэгээн дурсамж
Нэг л эргэн санагалзах сургуулийн давтагдашгүй хичээл минь
Нэг л сэтгэл татагдах үерхэж өссөн ангийнхан минь
Нэг л эрхэм санагдах ижилдэн дассан багш нар минь...
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс