Цэнгэлдэх хүрээлэнд төсөөлснөөс ч олон хүн цуглаж чөлөөтэй бүжиглэх зайгүй болтлоо чихцэлдсэн ч толгой гар хоёроо савчуулан дороо дэвхцэж, хоолойгоо сонсохгүй болтлоо дуулцгаав.
"Звери"-г монгол залуус дэндүү сайн мэддэг гэдгээ хүчтэй эмоци, "Рома!" "Звери!" гэж хоолой нийлүүлэн орилох дуугаараа харууллаа. 15 настай энэ хамтлагтай хамтдаа өссөн залууст тэдний дуунуудаас мэдэхгүй дуу нэн ховор.
Сүүлийн үед гарсан шинэ дуунуудаас бусдыг "гаргаахгүй". "Для тебя", "Всё что тебя касается", "До скорой встречи", "Напитки покрепче", "Я с тобой", "Танцуй", "Южная ночь" гээд үргэлжилнэ...
Хааяа уянгын дуун дээр цэнгэлдэх даяар хүмүүс утасныхаа гэрлийг асаагаад дээш өргөн, хөгжмийн аялгуунд найгаж байлаа. Олон хүн нэгэн зэрэг ингэхээр цэнгэлдэх тэр аяараа одод түгсэн мэт гэрэлтээд үнэхээр сайхан харагддаг. Энэ мөчийг алдахыг хүсэлгүй тайзан дээрээс хэн нэгэн бичлэг хийж байгаа харагдав.
Рома Зверийн хөнгөхөн "дүрсгүй" хөдөлгөөн, тайзыг эзэгнэж, гитараа эзэмшиж байгаа нь эрхгүй сэтгэл татна. Тэрээр гитараа бариад хөгжмийн хэмнэлд, эмоцдоо автан янз янзын хөдөлгөөн үзүүлж, хааяа газар суугаад тоглох нь холгүй. Гитартайгаа бүжсээр, үсэрч дэвхцсээр... Дэндүү их сэтгэл хөдлөлтэй тэрээр үзэгчдийг ч тэр чинээгээрээ байлдан дагуулж хөгжөөж, орилуулж, дэвхцүүлж, дуулж бүжиглүүлж байв.
Тэднийг үзэгчид халуун дотноор угтан авч, тоглолтын туршид "халуунаа барьсаар" үдлээ. Үдэв ч гэж дээ... Үнэндээ явуулахыг хүсэхгүй байгаа нь илт.
Тоглолтоо дуусгаад "До скорой встречи!" гээд тайзны арагш ороход буцаад гарч ирэхийг нь хүлээж, нэгэн жигд зогсолтгүй "Звери!" гэж дуудна. Мэдээж үзэгчид тийм ч амархан цэнгэлдэхийг орхихгүй. Харин "араатнуудын" хувьд энэ бол тоглолтын нэг тактик байлаа. Буцаж гарч ирээд үзэгчдийн алга ташилтаар баяр хөөр дор "Дожди пистолеты", "Районы кварталы" дуунуудаа дуулж сэтгэл "дүүргээд" тоглолтоо өндөрлүүлсэн юм.
Одоо "Звери"-гийнхэн хэдхэн цагийн дараа эх орон руугаа буцна. Улаанбаатарт цагийг үнэхээр сайхан өнгөрүүлснээ хэллээ.