Бээжин-2008, Лондон-2012 олимпийн наадамд дараалан өндөр амжилт гаргасан эрэгтэй жүдочдын медалийн буухиа яагаад тасрав гэдэг асуултад холбогдох хүмүүсээс хариулт нэхлээ. "Рио-2016" олимпийн наадамд оролцсон Үндэсний шигшээ баг тамирчдын тайлангийн хурал баг тус бүрээр явагдаж байна. Олимпийн наадамд 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон жүдо бөхийн шигшээ баг хамгийн эхэнд тайлангаа тавилаа.
Тайлангийн хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох болон мэргэжилтнүүд болон жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн оролцлоо.
Тайлангийн хурлын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням Рио-2016 олимпийн наадамд 13 тамирчин хэрхэн барилдсан талаарх мэдээллийг хүргэлээ.
Ахлах дасгалжуулагч О.Балжинням мэдээллийн төгсгөлд "Риогийн наадамд амжилт гаргахад олон хүчин зүйл сөргөөр нөлөөлсөн. Эхний ээлжинд 12 цагийн зөрүүнээс шалтгаалж тамирчдад өөрчлөлт мэдрэгдэж байсан. Зөвхөн жүдочид төдийгүй бусад тамирчдад ч энэ ажиглагдсан. Шүүгчийн нөлөө, сэргээшийн урьдчилсан шинжилгээ, тамирчид сугалаагаа хараад эрт баярлах, хэт биеэ барих, сошиал ертөнцөөс сөрөг мэдээлэл уншсан зэрэг сөргөөр нөлөөлсөн. Тамирчид жин үзүүлэх өдөр яг тохируулчихсан байхад М.Уранцэцэгээс сэргээшийн шинжилгээ авсан нь барилдаанд нөлөөлсөн" гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн. Цаашид шигшээ багт нарийн мэргэжлийн сэтгэлзүйчтэй болох, судалгаа шинжилгээ дээрээ тулгуурлаж тактик боловсруулах, тамирчдын сахилга бат, хариуцлага дээшлүүлэх, тамирчин нэг бүртэй гэрээ байгуулж ажиллах шаардлагатай хэллээ.
Тамирчдыг төлөөлж дэлхийн аварга М.Уранцэцэг "Миний хувьд техникийн болон тактикийн тал дээр дутуу судалгаа хийсэн гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Бэлтгэл болон биеийн байдлын хувьд маш сайн байсан. Медаль авах бүрэн боломжтой байсан" гэв.
Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц "Би тамирчин байсан хүн учраас та бүхний зовлонг сайн мэднэ. Миний сонссоноор шигшээ багийн албанаас тамирчдыг долдугаар сарын 24-нд явуулах хүсэлт гаргахад та бүхэн 28-нд болгон хойшлуулж явсан нь алдаа байсан болов уу гэж харж байна. Шүүгчдийн дарамт нөлөө байсныг харсан. Гэхдээ чөлөөт, боксыг бодоход харьцангуй гайгүй байх. Нэг жилд хэтэрхий олон тэмцээнд оролцож байгаа нь зөв үү буруу юу. Хамгийн өндөр чансаатай тэмцээндээ оролцоод явбал ямар байдаг талаар цаашид ярилцах хэрэгтэй болов уу. Тэмцээн бүрт оролцоод ялахын төлөө хамаг мэхээ хийгээд судлуулаад байх нь зөв үү" гэв.
Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох "Хоёр олимпийн наадам дараалан медаль хүртсэн эрэгтэй тамирчдын буухиа яагаад тасрав. Олимпод явахын өмнө 4-5 медаль авна гэж хэвлэлээр ярьсан байсан. Энэ асуултын хариултыг би гэлтгүй ард түмэн нэхэж байна. Тамирчдын сонголт зөв байсан уу. Эрэгтэйчүүдийн 60кг, 73кг, эмэгтэй 52кг-ын сонголтыг яагаад тэгж хийв гэдгийг ахлах дасгалжуулагчаас асууя гэхэд О.Балжинням дасгалжуулагч "Медаль авах боломжтой байсан. 60кг-д Ц.Цогтбаатарын зарласны дараа Г.Болдбаатар Бакугийн Их дуулгад түрүүлсэн. Ерөнхийлөгчид Г.Болдбаатар сайн байна гэдэг санал хүсэлтийг хэлсэн. С.Ням-Очирын хувьд жин их байгаад байсан учраас боломжгүй байсан" гэсэн хариултыг өглөө.
Шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар "Би 2012-2015 оны есдүгээр сарын 24 хүртэл шигшээ багт тамирчнаар байгаад дасгалжуулагчийн албанд шилжсэн. Сайн дурын дасгалжуулагчаар ажилласаар өнөөдрийг хүрлээ. Албан ёсоор дөрвөн тэмцээн, хувийн зардлаар хоёр тэмцээнд явсан. Дэвжээнд нийт 30 удаа авч гарсан. Би тамирчин, дасгалжуулагчийн хувиар дөрвөн олимпод оролцохдоо эрдэм шинжилгээ судалгааны алба гэж юу хийснийг олж харсангүй. Одоо эрдэм шинжилгээ судалгаатайгаар тамирчнаа бэлтгэх цаг нь ирсэн".
Спортын бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний судалгааны ажилтан Ш.Долгор "Сэтгэлзүйч хэрэгтэй талаар бүгд хэлж ярьж байна. Гэтэл зориод очоод сургалт зөвлөгөө өгөх гэхээр тамирчид, дасгалжуулагч хойрго ханддаг. Хамгийн сүүлд олимпийн өмнө хариуцлагатай сургалт хийхээр очиход олимпийн эрх авсан тамирчдын тал нь оролцсон. Ирсэн хэд нь маш хэнэггүй байдалтай сургалт суусан".
Олимпийн бэлтгэл болон наадмын үеэр багийн эмчээр ажилласан П.Бат-Очир "Тамирчид ойр, ойрхон тэмцээнд тасралтгүй оролцож жин хасч байгааг цаашид анхаарах ёстой. Олимпийн наадмаас өмнө П.Лхамдэгд, Л.Отгонбаатар, Г.Одбаяр нар эмчилгээ хийлгэж байсан. Гэмтэл бэртэлтэй сэргэлт авч чадаагүй байхад тамирчдыг дасгалжуулагчийн шийдвэрээр байнга тэмцээнд оролцуулмааргүй байна. Шигшээ багт ганцаараа ажилласан учраас хүрэлцээ муу байсан".
Спортын хэлтсийн дарга Х.Бахытжан "Жүдо бөхийн холбоог харахад хөл толгой нь алдагдсан байдал харагдах юм. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгчөөрөө, ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа хийх ёстой баймаар. Ерөнхийлөгч нь тамирчидтайгаа холилдоод бэлтгэл сургуулилт хийж байгаа харагддаг, ерөнхий нарийн бичгийн дарга нь шүүгч хийгээд явж байх жишээтэй. Өнөөдөр хариуцлага гэж зүйл алга. Олимпод явсан тамирчид яагаад өнөөдөр хуралд суухгүй цөөхөн хүн байгаа юм".
Спортын хэлтсийн мэргэжилтэн Х.Отгонбаатар "Үр дүнгийн хуралд тамирчид оролцохгүй байгаа нь хариуцлагагүйг харуулж байна. Жүдочдын хувьд барилдааны төгсгөлд анхаарах сэтгэл зүйн хувьд анхаарах хэрэгтэй. Тэсрэлт, хурдттай, барилдааны төгсгөлөө маш сайн хийдэг болох тал дээр ажиллах нь зөв байх" гэв.
Тайлангийн хуралд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпийн наадамд зодоглосон жүдочдоос М.Уранцэцэг, О.Ууганбаатар, А.Цолмон, шигшээ багийн тамирчдаас Д.Алтансүх, Ц.Цэрэннадмид, Г.Алтанбагана нар оролцсон юм.
Тамирчдын бэлтгэл эхлэх хүртэл түр хугацаагаар амраасан гэдгийг тайлбарыг багш нар өгсөн юм. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг Ерөнхийлөгч хүлээж авч байгаа учраас хуралд оролцож чадаагүй юм.
Хурлын төгсгөлд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох "Эмэгтэй жүдочид олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Удахгүй дасгалжуулагч болон тамирчдын сонгон шалгаруулалт болно. Хүмүүсийн хэлсэн үг бүрийг дотроо сайн тунгаан бодоорой. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хамт олонд амжилт хүсч баяр хүргэе" гэв.