Даатгалын компаниуд хуулийн дагуу эрсдэлийнхээ зарим хэсгийг гадаадын давхар даатгалын компаниудад даатгуулж байна. Өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хариуцлага хүлээсэн тохиолдолд эрсдэлээ хуваалцах ийм тогтолцоо олон улсын даатгалын салбарт нийтлэг. Үүнийг Даатгалын тухай Монгол Улсын хуулиар “давхар даатгал” гэж томъёолжээ. Үндсэн зорилго нь даатгуулагчийн өмнө хүлээх үүргээ баталгаажуулах юм.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний даатгалын компаниуд нийт хураамжийнхаа 32 хувийг буюу 19.6 тэрбум төгрөгийг гадаадын давхар даатгалын компаниудад хураамж болгон төлжээ. Эргээд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. Энэ нь уг хагас жилийн хугацаанд даатгалын компаниудаас даатгуулагчдад төлсөн нийт 15.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн 8.3 хувьтай тэнцэнэ.
Манай компаниудын хийлгэсэн давхар даатгалыг зориулалтаар нь ангилбал,
- 61 хувийг нь хөрөнгийн даатгал,
- 14.0 хувь агаарын хөлөг, түүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал,
- 24.7 хувийг бусад хэлбэрийн даатгал эзэлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдээс СЗХ-нд хандаж буй асуудлуудын талаас илүү хувийг даатгалын үйл ажиллагаа, даатгалын нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт эзэлдэг.
Тухайлбал, Жолоочийн хариуцлагын албан журмын, автотээврийн хэрэгслийн, орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн, тээвэрлэгчийн хариуцлагын, ажилчдын гэнэтийн ослын, мэргэжлийн хариуцлагын, бизнес эрхлэгчдийн цогц даатгалын үйл ажиллагаа болон даатгалын хохирол үнэлгээний тайлан, дүнг шалгуулах, Хорооноос батлагдсан дүрэм, журмын талаарх салбарын оролцогчдоос тайлбар, тодруулга ихээр хүсдэг байна.
2016 оны эхний хагас жилийн байдлаар даатгуулагчдаас даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нийт 121 өргөдөл, гомдол Хороонд ирүүлснийг хуулийн хугацаанд нь хянан шийдвэрлэжээ.
Өргөдөл, гомдлын мөрөөр нийт 124,451,698.00 /Нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун ерэн найман/ төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчдад төлүүллээ.
Дээрх өргөдөл, гомдлыг бүтээгдэхүүн төрлөөр нь ангилбал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой өргөдөл, гомдол хамгийн өндөр буюу 35.0 хувийг эзэлжээ.
Харин автотээврийн хэрэгслийн даатгал удаахь буюу 26.0 хувь, даатгалын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлууд 21.0 хувийг эзэлсэн байна.