-Би Хэнтийн Галшар сумын хүүхэд. Манай нутаг хурдан адуугаараа алдартай. “Галшарын унага” гэж дуу байдаг шүү дээ. Сумандаа найман жилийн сургууль төгсөөд, аймгийн төвийн Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд шилжин ирж суралцсан юм. 1998 онд КТМС-ийн програм хангамжийн ангид элсэн орсон. Компьютертой анх ингэж холбогдсон доо.
Уг нь би багадаа сансрын нисгэгч болъё гэж боддог байв. Физик, математикийн хичээлдээ шамдан, хэрдээ л өөрийгөө бэлдэж байв. Биеийн тамиртаа тааруу учраас бие бялдрын хөгжлөөр тэнцэхгүй байж магад гэж эмээнэ. Ингээд аравдугаар ангиа төгсөхөд манай аймагт ирсэн их сургуулийн хуваарь дунд сансрын нисгэгч гэсэн мэргэжил байгаагүй. Сургуулийн гадаа наасан хуваарийг өдөр очиж харахаасаа санаа зовон, орой найзтайгаа хамт очлоо. Сансрын нисгэгчийн ангиа л хайгаад байгаа хэрэг. Юу гэж тийм хуваарь ирэх вэ дээ. Хэрэв ирсэн бол тэр хуваарь дээр өрсөлдөн, авах байсан байх. Тухайн үед КТМС-ийн хуваарь их өрсөлдөөнтэй байсан. Би аймгаасаа хоёрдугаарт орсон юм.

-Онгоцны нисгэгч өөр л дөө. Надад жолооч шиг санагдсан. Би дэлхийгээс гарах л сонирхолтой байсан.

-Байлгүй яах вэ. Хөдөө өссөн маань нөлөөлсөн. Тэр үед одоогийнх шиг олон телевиз байгаагүй. Мэдээллээс хол, тасархай байв. Ном их уншина. Хөдөөгийн хүүхдүүд дээшээ хараад л хэвтэнэ. Дэлхийгээс гарахад юу байгаа бол, манай дэлхий шиг өөр гариг бий болов уу гэж их бодно. Тавдугаар ангид байхдаа Ж.Гүррагчаа гуайн ярилцлагыг уншсан нь надад нөлөөлсөн. Гэхдээ би сансрын нисгэгч болох мөрөөдлөө хэнд ч хэлээгүй.

-Тийм. Тэгсэн атлаа өөрийгөө далдуур бэлдээд л байсан.

-Мэдээгүй. Өөр хүнд хэлэхгүй болохоор бусад хүмүүс ч надад зөвлөөгүй. Дунд сургуульд байхдаа н.Бадрал гэж компьютерын багштай дотно байв. Манай ангийнхан компьютер тоглож хонохын тулд багшийгаа панаалдана. Хичээл дээр паскаль хэл заахад би сансрын хөлөг зурдаг байв. Сансар судлалд сонирхолтойгоо хэлэхэд н.Бадрал багш маань компьютерын програм хангамжаар суралцахыг зөвлөсөн.

-Тэгэлгүй яах вэ. Одоо бодоход 18 настай гэхээр том болсон байгаа юм. Тэгсэн атлаа сансрын нисгэгчийн анги байх ёстой гээд хуваариас хайж байсан гэхээр сонин. Тэгээд миний мөрөөдөлтэй хамгийн ойр нь компьютер учраас КТМС-ийн сургуулийг сонгосон. Би одоо ч сансарт ойр байх юмсан гэж боддог.

-Эхний нэг жилд хичээлээ их сайн хийсэн. Хөдөөний оюутан болохоор дотуур байранд амьдарна. Хоёрдугаар дамжаанд ороод компьютер форматлан, халтуурны програм бичин, бага сага мөнгө олж эхэлсэн. Билл Гэйтс гэх мэт алдартнуудын намтрыг ч уншлаа. Онц сурах нь сонин биш болчихсон. Нэг удаа тооцоо боддог програм 500 мянгаар зарсан. Тэр үедээ их мөнгө байлаа. Их сургуулиа төгсөөд компани байгуулна гэж бодон, нэр бодоод л байв. Сансрын нисгэгч болох мөрөөдлөө ч орхисон.
Тэр үед бидэнд хувийн компьютер байсангүй. Их үнэтэй эд байв. Гараад интернет кафед сууя гэсэн ч байхгүй. Гэхдээ оюутан байхдаа эзэмшсэн нэг дадал надад одоо ч хэрэг болдог. Сургуулийнхаа лабораторид суун, алгоритм бодно. Гэвч сул компьютер хомс. Тэгэхээр толгойдоо бодож сурдаг. Энэ нь аливааг хийхээсээ өмнө дотроо маш сайн төсөөлөн боддог зуршилтай болгосон. Хэдхэн минутад компьютер олдоход өнөө бодсоноо буулгаад шалгуулна. Манай багш нар биднийг “тамладаг” байсан шүү.
Програм хангамжийн мэргэжлээр сургаж буй олон сургууль бий. Одоо байхгүй ч тухайн үеийн КТМС-ийн давуу тал нь оюутнуудаар хоёр програм заавал бичүүлдэг байсан. Ингэснээр төгсөгчид нь програмын дөртэй болдог. Бусад сургуулиудад онол давамгай, дадлага ажил бага байсан. КТМС-ийн төгсөгчид мэргэжлийн ур чадвараар хаа ч гологдохгүй.
Одоо би системийн шинжээчээр мэргэшиж байна. Програм бичихээс илүүтэй систем талаас нь хардаг болсон.

-Үгүй ээ. 2005 онд байгуулан, 2006 оноос бие даан гарцгаасан. Хамгийн анх Боловсролын үнэлгээний төвийн захиалгаар элсэлтийн ерөнхий шалгалтын програмыг бичсэн юм. Бид бол интернетийн тэсрэлтийн үеийнхэн. Тийм болохоор гадагшаа чиглэсэн ажил хийх сонирхол илүү байсан. Америкаас цагийн ажил авч, аутсорсинг хийж (out sourcing) эхлэв.
Гэвч цагийн зөрүү хэт их тул сөргөөр нөлөөлж эхэлсэн. Бид энд програмаа хийнэ. Шалгах болоход хоёр талаас зэрэг ажиллах хэрэгтэй. Бид эндээс кодоо явуулах ч компьютерын ард заавал сууж байх хэрэгтэй. Америкт 14.00 цагт туршилт эхлэхэд Монголд шөнийн 02 цаг болж байна. Эхэндээ болж байгаа юм шиг хэр нь удаан үргэлжлэхэд хэцүү. Мөн Англи хэлний бэрхшээл тулгарна.

-Тийм. 2005 онд цоо шинэ давлагаа байсан. Гадагшаа гарах ганц гарц байв. Нэг бол өөрсдөө очиж ажиллана, эсвэл эндээс ажил авах боломжтой байсан. Гэвч програм хангамжийн хөгжүүлэлтэд маш олон хүн зэрэг ажиллах шаардлагатай. Нэг хүний нэг цагийн ажил арван доллар. Том ажил авъя гэхээр 300-500 ажилтантай байхыг шаардана. Энэ нь манай нөхцөлд хэцүү. Бид хийж байж л үүнийг ойлгож байгаа юм. Мөн өрсөлдөөн ширүүсэж, Вьетнамчууд 5000 хүнтэй компанийг төрийн дэмжлэгээр байгуулсан. Тайландууд мөн хүч түрэн орж ирсэн. Өөрийгөө аваад явах хэмжээнд аутсорсингийн ажил гүйцэтгэж болно. Харин бизнес болгон өргөжүүлэх боломжгүй. Манай салбарт 2000 орчим програмист бий. Бүгдийг нь суулгаад ч хүн ам ихтэй Вьетнам, Энэтхэг, Тайландтай өрсөлдөж чадахгүй. Өгөгдөл оруулах ажил авлаа гэхэд программистууд хэдхэн сар л энэ ажлыг хийнэ. Удаан хийх сонирхолгүй. Уг нь Засгийн газраас биднийг дэмжин, МТҮП-д түрээсгүй оруулж байв.
Энэтхэгүүд яагаад Америкийн аутсорсингийн зах зээлд амжилт олов гэхээр 70,80-аад оноос эхтэй. Онц сурдаг хүүхдүүдээ Америк уруу бодлогоор бөөнөөр нь сургахаар явуулсан байгаа юм. Тэд томоохон мэдээллийн технологийн компанид ажилд орон, шийдвэр гаргах түвшинд хүрэнгүүтээ аутсорсингийн ажлаа Энэтхэгчүүдэдээ л өгдөг юм билээ. Хэзээ ч Монгол хүнд даалгахгүй. Гүүр болох хүн их чухал. Түүнээс Ерөнхий сайд очоод ажил өгөөч гээд бүтэхгүй.
Анхандаа бид Цахиурын хөндийгөөс ажил авч хийнэ гээд их том мөрөөдөл тээсэн ч мухардсан. Тийм болохоор 2010 онд аутсорсингоос түдгэлзэн, бүтээгдэхүүн гаргаж, гадны зах зээлд ороход анхаарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл контент үйлдвэрлэе гэж шийдсэн. Энэ нь ажиллагаа ихтэй ч байнгын засвар үйлчилгээ бага.
Тэр тусмаа боловсролд чиглэсэн ажил хийе, хүмүүс амьдралаа сайжруулахад нь тусалъя гэж бодсон. Түүнээс мөнгөтэй, Монголын хамгийн том компани болъё гэх мэт том амбийц надад байгаагүй. Ер нь манай мэргэжлийнхний нэг онцлог нь энэ юм. Гэгээрэх гээд байдаг. (инээв) Бид чимээгүй, дуугүй, даруухан. Ажлаасаа их таашаал авдаг. Бусдад онгироод байдаггүй хүмүүс. Бидний мэргэжил ийм болгочихдог. Код бичихээр бие засах, хоол идэхээ мартаад улайраад сууна. Уг нь би код бичих дуртай. Гэвч бизнес эхлүүлээд, залуучууд цуглуулчхаад өөрөө код бичиж болохгүй байна.

-Би жилд хоёр удаа заавал боловсролын технологийн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцдог. Нэг нь British education training (BETT Show) гээд Лондонд жил бүрийн нэгдүгээр сард болдог үзэсгэлэн. Нөгөө нь Дубай хотод болдог, Global education support solution (GESS) гэдэг нэртэй.
Өмнө нь хүмүүс Монгол гэхээр бараг мэддэггүй байв. Харин 2012 онд Дубайд очиход уул уурхайн их тэсрэлтийн үе байсан болохоор хүмүүс Монгол их баялагтай орон гэдэг ойлголттой болчихсон байсан. Тэгтэл Монгол хэлний програм хийгээд, монгол мөнгөөр бол 50 мянган төгрөгөөр зарж байна. Аваад үзтэл алдаатай, модон хэлтэй байсан. Бидний өмнөөс мөнгө олж байсан. Миний нүдэн дээр олон хүн тэр програмыг сонирхож байв. Тэндээс ирээд удаагүй байтал Эрээн хотын худалдааны лавлах ном хийх санал ирж, Эрээнд хоёр сар амьдарсан. Ингээд л контент үйлдвэрлээд, түүнийгээ урд хөршид нийлүүлж болох юм байна гэдэгт бат итгэсэн.
Манайхан Эрээн рүү мөнгөтэйгээ очоод бараа дараад ирдэг бол бид хоосон очоод, мөнгөтэй ирсэн. Эрээний худалдааны байгууллагуудаас төлбөр аваад, Монгол хэл дээр 10 мянган ширхэг лавлах хэвлүүлсэн юм. 9000 ширхгийг нь татвар төлж, Монголд авчраад 4000 ширхгийг нь Нарантуул зах дээр үнэ төлбөргүй тараасан. Наймаачдад Эрээн хотын гарын авлага болох ном. Заавал тийшээ очилгүй эндээс утсаар яриад л бараа захиалах боломжийг бүрдүүлсэн лавлах байгаа юм. Нэг төрлийн контент л доо.

-Сайхан амьдралд хүрэх цорын ганц зөв зам нь боловсрол. Түүнээс албан тушаал биш. Боловсрол гэхээр диплом яриагүй. Инээдтэй нь 2012 онд бид уйгаржин бичгээрээ Өвөр Монголд гарахаар шийдэв. Бакаал аваад Орост зарна гэдэг шиг л юм боллоо. Уйгаржин бичгийн цахим хуудас бүтээх ажилдаа орлоо. Тэгээд урд очтол бид тэднээс уйгаржин бичиг суралцах юм билээ. Технологи нь хол тасархай хөгжчихсөн, бид гүйцэхээргүй байсан.
Өөр юу хийж болох вэ, яаж тоогдох вэ гээд л бодоод байлаа. Яавал олон улсын үзэсгэлэнд оролцоход бидний бүтээгдэхүүнийг сонирхох вэ гэж бодлоо. Тэгээд Монгол ахуй, ёс заншлын тухай контент үйлдвэрлэе гэж шийдсэн.
Бид гоё кино, дуу хийгээд, дэлхийд гарах хэцүү. Чадахгүй гэж байгаа юм биш. Америкийн Холливууд, Солонгосын K-pop, Японы мангаг давах хэцүү. Харин улс орнуудын ахуй, соёл сонирхдог хүмүүсийн анхаарлыг татаж, энэ зах зээл дээр ажиллах боломжтой.
Дэлхийд нэг жилд 107 тэрбум долларыг цахим сургалтад зарцуулж байна. Гол хэрэглэгчид нь хэн байна гэхээр Хятадууд. Тэд интернетээр Англи хэл сурч байна. Морин хуур дарж, тэмээ уйлуулдаг баримтат кино дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан шүү дээ. Үүнийг сонирхдог хэрэглэгчид байна.
Бид Монгол ахуйгаа сургалтын хэлбэрт оруулъя гээд Монгол хэл заах цахим хуудас бүтээлээ. Одоогоор Хятад, Англи хэлээр гаргасан. Ямар ч контентод амьдрах чадвар их чухал. Рио де Жанейро гэдэг контент дөрвөн жил үргэлжлэн, Токио 2020 эхэлчихлээ. Киноны амьдрах хугацаа нь дунджаар нэг жил байдаг. Монгол ахуй, ёс заншлын контентын амьдрах чадвар илүү урт.
Монгол Улс оршин тогтнож байгаа цагт Монгол хэл сурах гадныхан байх нь тодорхой. Бид цаашид тараг яаж бүрэх, араг хэрхэн хийх, морин хуур тоглож сурах гэх мэтээр Монгол хэл заах цахим хуудсаа байнга баяжуулна. Харилцан ярианы хичээлээ аль болох малчны гэрт, өвөлжөөнд нь зураг авах гэх мэтээр аль болох Монгол ахуйтай ойр газар авахыг хичээж байна.
Мөн хүүхдүүдэд Монгол ёс заншил таниулах зорилгоор “Чихэндэй” комикс бүтээлээ. Эхний арван цувралыг урд хөршид борлуулах гэрээгээ хийсэн. БНХАУ нийт 33 мужийн зэрэглэлийн нутагтай. Эхний ээлжид есөн мужид “Чихэндэй”-г борлуулна. Комиксоо дагалдуулан “Чагайгийн найзууд” гэдэг номыг мөн хэвлэлээ.
Мөн Өвөр Монголд Монгол үлгэрийг анх удаа комиксын хэлбэрт оруулан, худалдаалж байна. Эхний хорин цуврал бэлэн болсон. Үлгэрээр 2D анимэйшн бүтээх ажилдаа орчихсон явна. Гол баатар нь өнөөх Чихэндэй гэдэг ботго. Хүүхдийн цуврал нэвтрүүлэг бүтээх ажил бас бий. “Одон” телевиз хүүхдийн нэвтрүүлгийн төслүүд шалгаруулж авдаг. Тэр шалгаруулалтад оролцохоор нэвтрүүлгээ бэлтгэж байна. Монголын телевизүүдээр ч гаргана.
Нэг контент бүтээлээ гэхэд дагалдах хэрэгслүүд их чухал. Одоогоор харандаа, эвлүүлдэг тоглоом бэлэн болсон. Ирэх жил цүнхээ гаргах хэлцлээ хийж байна.
Мөн Монгол ёс заншил бол маш арвин баялаг үүц. Бид судлаад барахгүй. Чөлөө завандаа би Төв номын санд сууж, докторын дипломын ажлууд уншдаг. Тэгэхдээ Ажрай гэж домог уншсан юм. Эрт цагт Монголчууд дэлхийгээс өөр гарагт амьдрал байдагт итгэдэг, тэр гарагтай холбоо тогтоох тусгай газар байдаг талаар энэ домогт өгүүлдэг. Гэтэл өнөөгийн бид энэ талаар мэддэггүй шүү дээ.

-Тийм. Өмнө нь биднийг алтан дээр суусан гуйлгачин гэдэг байсан. Одоо бид алтны хажуу дахь гуйлгачин болсон. Хятадын маш том зах зээл байхад бид харилцахгүй байна. Бусад улсууд Хятадын зах зэл рүү орох гэж амиа тавьж байна. Бид хажууд нь, мөн Өвөр монголчууд гэж том түшиц бий. Шууд очоод хятад хүнтэй харилцах хүнд. Хятад руу Өвөрмонголоор дамжуулж, Орос руу Халимаг, Буриадуудаараа дамжуулан гарах боломжтой. Дэлхийд 11 сая Монгол угсаатан байна. Тэдэн дээрээ л тулгуурлах хэрэгтэй.

-Бид 2014 онд аман үлгэрийг комиксын хэлбэрээр хэвлэх анхны хэлцлээ хийсэн юм. 2015 оноос нийлүүлж эхэлсэн. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын нэг жилийн борлуулалт нэг их наяд төгрөгт хүрдэггүй. 900 орчим тэрбум төгрөг байна. Үүний дийлэнхийг буюу 52 хувийг дөрвөн оператор компани дангаараа бүрдүүлдэг. Манай дотоод зах зээл жижиг.
Харин урд хөршид ойрын жилүүдэд тэрбум юаний борлуулалт хийх боломжтой. Тэрбум юань гэдэг нь 300 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Урд зах зээлд энэ бага мөнгө. Харин манайд их тоо, салбарын нийт борлуулалтын 30 хувийг эзэлнэ. Бид хийж болох юм байна, чадах юм байна гэдгийг харууллаа.
Нөгөөтээгүүр Хятад хөгжиж байгаагийн шалтгаан нь тэд суралцаад байна. Бид энд муулаад сууж байхад тэд өөрсдийгөө илүү их хөгжүүлж байна.

-Яг үнэн. Тэгтэл манай улсын нийт интернет хэрэглээний 60 хувийг Youtube эзэлдэг. Юун суралцах. Клип, кино л үзэж байна. Хүлээн авагч, хэрэглэгч улс болчихлоо.
Бид дэлхийд гарна гээд хэт ерөнхий ярьцгааж байна. Энэ гол алдаа. Бидний өндөр хэрэглээ үүнд нөлөөлж байна. Холливуудын шинэ кино нээлтээ хийгээгүй байхад бид энд үзчихдэг. Хамаг л сор болсон бүхнийг хэрэглэдэг. Фотошопыг бүгд ашигладаг атлаа үүнд мөнгө төлдөггүй.

-Монголын эдийн засаг цаашид тэлнэ. Монгол бол олны анхаарлын төвд орж чаддаг улс. Энэ талаараа Африкаас эрс өөр. Баялаг нь ил тод болсон тул манай эдийн засаг сэргэхийн сацуу дагаад Монгол агуулгатай контентыг сонирхогч олширно. Энэ нь бидний давуу тал. Мөн Монгол хийц эрс ялгардаг. Манай номын өнгө будаг, зохицол урд хөршид борлуулж буй номоос хамаагүй илүү. Манай зураачид их чадварлаг учраас бидний номууд урд хөршийнхөнд таалагдаж байна. Сүүлийн 20 жилд манай улс их нээлттэй болсноор манай залуусын сэтгэлгээ их задгай болжээ. Юм үзэж, нүд тайлсан гэсэн үг. Номоос гадна цахим хуудас, анимэйшн, програм хаана ч гологдохгүй. Мөн хийе гэсэн сэтгэл, эрмэлзэл байна. Хааш яаш хийсэн бол ямар ч хүнд анзаарагддаг шүү дээ. Монгол залуусын бас нэг давуу тал бол маш хурдан.
Өвөр Монгол 24 сая хүн амтайгаас 4 сая нь Монголчууд. Бид эхлээд Монголоороо үлдэх гэж хичээж байгаа тэр хүмүүст таалагдахын тулд ажиллаж байна. Одоо бид бие биенээ дэмжих л дутуу байна. Жишээ нь би аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй. Интернет ашиглан Монгол хэлийг хэн сурах вэ гэвэл үүргэвчтэй аялагчид. Манай улсад жилд 300 орчим мянган жуулчин ирдгээс 60-70 хувь нь өөрсдөө аяллаа зохион байгуулдаг, үүргэвчтэй аялагчид. Тэд Монголд ирэхээсээ өмнө заавал судалгаа хийдэг юм байна. Ингэхдээ ямар хараал хэлж болохгүй, яаж такси барих вэ гэдгийг л олж мэдэхийг хүсдэг. Иймд бид Монгол хэлний цахим хуудсаа өдөр тутмын амьдралд ойр байлгахыг зорьсон. Шинжлэх ухаанч мэдлэг өгөхөөс зайлсхийсэн юм.
Бид гадаад зах зээлд Монгол гэдэг ганцхан брэндээр гарах тул хамтран ажиллах шаардлагатай. Одоогоор дотроо өрсөлдөх тухай ойлголт байж болохгүй. Монгол хэл сурахыг хүсвэл энэ цахим хуудсанд хандаарай гээд жуулчны компаниуд хэлээд буцаана. Харин бид зөрүүлээд та Монголд аялах бол албан ёсны компанид хандаарай гээд хэрэглэгчийг нь бэлдэн холбох юм. Ингэж чаддаг чаддагаараа бие биенээ дэмжихэд л болно. 300 мянган жуулчин ирсэн гэхээр нэг сая хүн ирэх гэж сонирхсон байж таараа. Үнэ өртөг, ойлгомжгүй байдлаас шалтгаалан зарим жуулчин өөр улс сонгодог.
Яагаад хамтын ажиллагааны тухай ярив гэхээр Монгол хүний омголон, уралдах дуртай, бусдыг давах гэдэг зан олон улсад гарахад тээр болно. Би номоо энд хэвлүүлэх гээд банкууд, номын дэлгүүрүүд, хэвлэх үйлдвэрийнхэнтэй уулзсан. Тэгэхэд Хятадад ойлгож байгаа шиг хүлээж аваагүй.

-Энэ нь баатар гэдгийн олон тоог заасан үг. Удахгүй Орос, Япон, Солонгосчууд энэ хуудсыг ашиглан, Монгол хэл сурах боломжтой болно. Цаашдаа Их 20 улсын хэл дээр гаргана. Цахим хуудасныхаа бэлгийн картыг гаргалаа. Нэг хэрэглэгчээс 15 долларын төлбөр авах зорилготой. Жилд 100 мянган хүн хандахад 1.5 сая ам.доллар болно. Ер нь бол Монгол хэл заах цахим хуудас бүтээх нь Монгол хүний заавал хийх ёстой ажил гэж би боддог. Түүнээс ашиг орлогыг тэргүүнд тавьж, энэ сайтыг нээгээгүй.

-Бүх Хятадын 26 дахь удаагийн номын худалдаа Бугат хотод болсон. Бид бүтээлээрээ оролцсон юм. Нийт 870 хэвлэн нийтлэгч оролцсон. Танилцуулсан номын тоо нь хэдэн мянгыг давдаг юм билээ. Энэ үеэр бид албан ёсны гэрээгээ байгуулахад Шинхуа агентлаг онцлон, цахим хуудсандаа мэдээлсэн. Монгол ахуй л тэдний анхаарлыг татсан гэж бодож байна.
Тэнд очоод би нэг зүйл анзаарсан. Төрийн бодлогоо албан хаагчаас нь эхлээд жирийн иргэд нь маш сайн ойлгосон байдаг юм байна. “Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд соёлын солилцооны хамтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг бүгд хэлдэг. Түүнээс би ч сайндаа номоо гаргаад байгаа юм биш. Хятад хяналт шалгалт ихтэй улс гэдгийг бид сайн мэднэ. Фэйсбүүк компани нэвтрэх гээд чадахгүй байна.
“Нэг бүс, нэг зам” санаачлага шиг бодлого бидэнд хэрэгтэй байна. Тэгвэл зураачид, киночид нь нэг зүг рүү харна. Жишээ нь манайд ирсэн жуулчид юу авч буцах ёстой вэ? Саяхан Монголч эрдэмтэд Улаанбаатарт цуглалаа, АСЕМ боллоо. Ноолууран ороолт аваад буцах нь хангалтгүй.

-Урд зах зээлд гарах гэж бид дөрвөн жил ажиллаад одоо л борлуулалт эхэлж байна. Өчигдөр яриад, өнөөдөр манай данс уруу мөнгө шилжээгүй юм. Яаж гэрээ хэлцэл байгуулдгийг одоо л мэддэг болж байна. Харин хүмүүс их хурдан үр дүнд хүрэх гэж яардаг. Хүлээх дургүй.
Мөн нэг удаагийн, явцуу бизнес хийх гээд байдаг. Чи урагшаа гарах суваг нээжээ гээд надаас зөвлөгөө авах гэж олон хүн ирсэн. Санааг нь сонсохоор нэг удаагийн, зөвхөн өөрийнх нь ашиг сонирхолд нийцсэн, явцгүй төслүүд байдаг. Уг нь хүн алимны модыг өөрөө идэх гэж биш үр хойчдоо үлдээх гэж тарьдаг юм гэнэ лээ.
Мөн маш эмзэг зах зээл. Бид эхлээд өөрсдийн компаниа байгуулахыг зорьсон. Гэтэл тусгай зөвшөөрөл олгох шалгуур нь их хатуу юм билээ. Тэгэхээр нь хамтрагч хайж эхэлсэн. Энэ ажлыг хамгийн сайн ойлгож дэмжсэн хүн н.Эрдэнэ-Уул гээд монголоо гэсэн сэтгэлтэй өвөр монгол найз байдаг. Уйгагүй явсны эцэст Өвөр Монголын Хэвлэлийн бүлэглэлтэй нь хамтарч ажиллах болсон юм. Энэ нь төрийн байгууллага. Тэр үед бидэнд зөвхөн төслийн санаа л байсан. Ерөнхий редактор нь бидэнд итгэж, хийгээд аваад ир гэхэд бид хэлсэн цагтаа ажлаа танилцуулсан. Ингэж хамтын ажиллагаа эхэлсэн. Хэлсэндээ хүрдэг байх дүрмийг баримтлахгүйгээр бид гадны зах зээлд гарахгүй. Худлаа ярьж огт болохгүй. Тэд маш сайн мэдээлэлтэй байдаг. Гадныхны итгэлийг олж авахын тулд өнөөгийн бизнесменүүд алдагдал хүлээхэд ч бэлэн байх ёстой.
Би шинэ ажил эхлэх болохоороо яг тэр ажлыг хамгийн сайн хийсэн эсвэл хийж байгаа хүнтэй хамгийн түрүүнд уулздаг. Анимэйшнээ гаргахын тулд Оросын компаниудаас туршлага судалж байна. Гадны гэлтгүй дотоодын компаниудтай цаашид хамтарч ажиллахад бид үргэлж нээлттэй.

Гэрэл зургуудыг О.Сүхбат
Гэрэл зургуудыг О.Сүхбат