Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөөр Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрнө гэсэн утга бүхий мэдээлэл тархсан билээ. Энэ талаар Консулын газрын дарга Я.Ариунболдоос тодрууллаа.
1998 оноос хойш хилийн чанадад 4800 хүүхэд төржээ. Эдгээрийн 2181 хүүхэд давхар иргэншлийн асуудалтай байгаа аж. Тухайлбал эцэг эх нь АНУ-д оршин суудгийн улмаас Америкт төрсөн хүүхэд тухайн улсын хуулийн дагуу Америкийн иргэн болдог. Эдгээр хүүхдүүдийг Монгол Улсын иргэнээс хасмааргүй байгаа юм. Тэгэхээр Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд давхар иргэншлийг зөвшөөрөх, олгох асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгоорой гэж Я.Ариунболд хэллээ.
Мөн 1990-ээд оны эхээр манай баруун хязгаар оршин суудаг казах иргэд Казахстан улс руу нүүсэн. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын статистик мэдээллээр Монголын 40 гаруй мянган иргэн Казахстаны харьяат болжээ.
"Монгол Улсынхаа харьяатаас гарч амжаагүй байхад тухайн улсын иргэн болох асуудлаа шийдүүлээд яваад байсан учир 90-ээд оны сүүлээр 25 мянган казах иргэн хоёрдмол харьяалалтай байсан. Казахстаны талтай зөвлөлдөх уулзалтыг хийсний үр дүнд дээрх тоог 2700 хүртэл бууруулж чадсан" хэмээн Я.Ариунболд хэлэв.
Үүнээс гадна Казахстан, Монголын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёрдмол харьяаллыг арилгах, иргэншлээ солих асуудлыг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын хэлэлцээр байгуулахаар болсон гэлээ.