Рио-2016 паралимпийн наадамд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Монголын баг тамирчид жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль, байт харвааны холимог баг IV байр, бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл V байр эзэлсэн амжилтаар дэлхийн 160 орноос 73 дугаарт байрт бичигдэж байгаа.
Өнөөдөр хуваарь ёсоор байт харвааны эрэгтэй ганцаарчилсан харваа явагдана.
70 метрийн рекурв төрлийн эрэгтэйчүүдийн хувийн харваанд Д.Баатаржав, А.Анхбаяр нар БНСУ-ын харваачидтай эхний харваагаа хийнэ.
Бээжингийн паралимпийн аварга Д.Баатаржав, БНСУ-ын Гу Хонг Ли нарын харваагаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн Улаанбаатарын цагаар 21.00 цагаас эхэлнэ.