С.Зоригийн хэргийн талаар яагаад 18 жилийн дараа дугарч эхлэв. Яагаад гэнэт хэргийн эздийг тодруулахаар шуурхайлах болов.
Үүний ард Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж буй гэх хүмүүс ч байна.
Эргээд 18 жилийн өмнөх аравдугаар сарын өдрүүдийг нэхэн санацгаая.
О.ДАШБАЛБАР: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУДАРГА ДҮГНЭЛТ ХИЙХГҮЙГЭЭР ЦААШ ЯВАХ ЯМАР Ч ЭРХ АЛГА
Аравдугаар сарын 1-ний өдөр. Пүрэв гарагт намрын чуулган нээлтээ хийж, О.Дашбалбар агсан УИХ-ын чуулганы индэр дээрээс дүрэмт хувцастай үг хэлж байлаа. Тэрээр:
-УИХ болон үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын улстөр, эдийн засгийн бодлого дампуурч, үндэстний хууль зүй, эдийн засгийн эрх ашиг, ард түмэнд ашигтай байдлаар илэрхийлэгдэхгүй болсон туйлын эгзэгтэй цаг үед намрын чуулган нээгдэж байна. Эрх баригчид ямар заль, ямар луйвар хийж байгааг олон түмэн минь нэгэнт мэдсэн ч монголын ард түмэн гайхамшигтай хүлээцтэйдээ та бүхний хариуцлагагүй үйл ажиллагааг тэсэн тэвчсээр ирсэн. Гэвч юм бүхэнд хэмжээ хязгаар байдаг...
Өнөөгийн УИХ, Засгийн газрын гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд шударга дүгнэлт хийхгүйгээр цааш явах ямар ч эрх алга. Сүүлийн найман жилд монголын ард түмнийг доромжилсон, ядууруулсан, өмч хөрөнгийг нь булаан авсан луйварчдын бодлого уламжлагдан, залгамжлагдах шинжтэй явж ирснийг ард түмэн хойшид тэсч тэвчин суух аргагүй болж байгааг эрхэм дарга нарт анхааруулах нь УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга миний үүрэг мөн... хэмээн илтгэлээ эхлүүлж байлаа.
Энэ үед Засгийн газрын тэргүүн тодроогүй байсан юм.
С.ЗОРИГ АГСАН АМИА АЛДАХ ӨДРӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ АСУУДЛААР УУЛЗАЖ БАЙЖЭЭ
Энэ үед талийгаач С.Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх асуудал яригдаж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди талийгаачтай аравдугаар сарын 2-ны өдөр уулзаж Ерөнхий сайдын асуудлыг ярьж байжээ. Улмаар МҮАН-ын ерөнхий зөвлөл аравдугаар сарын 6-нд хуралдаж шийдвэрээ гаргах, дараа нь зохих дамжлага дамжаад, аравдугаар сарын 9-ний хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдад томилох тухай хэлэлцэнэ гэсэн урьдчилсан таамагтай байв.
С.Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн эсэх талаар тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан С.Баяраас асуухад “Монгол Улсын Ерөнхийлөгч /Н.Багабанди/ талийгаач С.Зоригийг Ерөнхий сайдын үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хашиж чадах хүн гэж үздэг байв. Мэдлэг, туршлага, ноён нуруутай, олонхийн хүсэл зоригийг биелүүлэх чадвартай, улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд олонхийн төдийгүй цөөнхийн дэмжлэгийг авч чаддаг, олон нийтийн дэмжлэг хүлээсэн зэрэг шалгуурт тэнцэж байсан хүн” хэмээн хариулсан байдаг.
Харин аллага болсны дараа буюу аравдугаар сарын 14-нд МҮАН-ын тэргүүн асан Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд нь Н.Багабанди Ерөнхийлөгч татгалзсан хариу өгснийг санаж буй биз ээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН 1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛООС...
Ц.Элбэгдорж:
Холбогдох албад өчигдөр оройноос эхлэн ажиллаж байна. Сая ҮАБЗ хуралдаад өчигдөр оройноос хийгдсэн ажлыг хариуцахаар тогтож байна.
Д.Мөрөн:
Аравдугаар сарын 2-ны өдрийн 23.00 цагийн орчимд цагдаагийн газарт С.Зориг гэртээ алагдсан тухай мэдээ ирсэн. Хэргийн газарт очиход хохирогч коридорт дээшээ харсан байдалтай байсан. Хохирогчийн гэр бүлийн хүний өгч байгаа мэдүүлгээр 22.13 цагийн орчимд талийгаач гэр бүлийнхээ хүн рүү одоо очих гэж байна гэж утсаар ярьжээ. 22.48 цагт цагдаад анхны мэдээ ирсэн. Хохирогчийн гэр бүлийн хүний мэдээлснээр баг өмссөн хоёр хүн орж ирсэн байна. Тэд хутга, сүх барьсан байжээ. Тэгээд хохирогчийн гэр бүлийн хүнээс мөнгө, эд зүйл, алт нэхжээ. Хохирогчийн гэр бүл мөнгөө хадгалдаг газруудаа зааж өгсөн байгаа юм. Тэгэхэд тэд гэрийн баруун талын сервант, шүүгээнд байсан эд зүйлсийг онгичиж байсан байна. Тэд орж ирүүтээ гэр бүлийн хүний нь дарж унагаад, мөнгө нэхсэн. “Би Зоригт хэлээд мөнгө олж өгье” гэсэн байна. “Чи хэдийг олж өгч чадах вэ” гэх мэт зүйлийг ярьсан байна. Энэ үед тэдний нэг нь багаа авсан байсан. Түүний гадаад шинжийг хэлж өгсөн. Тэгээд тэд хохирогчийн гэр бүлийг үдээс маягийн утсаар гар хөлийг нь хүлээд угаалгын өрөөнд оруулсан.
Энэ үед Зориг орж ирсэн байна. Тэд талийгаач руу дайрч алсан. Энэ үйлдлийг гэр бүлийн хүн нь харж амжаагүй. Хохирогчийн доод давхарт амьдардаг хоёр залуу энэ үед телевизээр кино үзчихээд, 3,4-р давхрын уулзвар дээр тамхи татаж зогссон. Энэ үед хоёр хүн хохирогчийн гэрээс гарч явсан. “Их сэжигтэй хүмүүс байна. Тэднийхээс юм хулгайлсан юм болов уу” гээд нэг нь тэр хүмүүсийн хойноос гарч, нэг нь хохирогчийн гэрт орсон байна. Араас нь гарахад тэр хүмүүс явчихсан байсан.
Хохирогчийн орсон залууг гэрт ороход харанхуй байсан байна. Энэ үед хохирогчийн гэр бүлийн хүний “хэн бэ” гэх дуу гарсан. “Танай доод айлын хүн байна” гэж хэлэхэд “ороод ирээч” гэхэд нь угаалгын өрөөнд орсон. Дараа нь коридорын гэрлийг асаахад талийгаач доошоо хараад хэвтэж байсан...
Ша.Батбаяр: Гаднах үзлэгийг хэдийд хийсэн бэ?
Д.Мөрөн: Үүр цайхад хийсэн. Эргэн тойронд нь хамгаалалт хийж хоносон. Хохирогчийнхоос баруун урд байх контейнерийн хажуугаас 5000 төгрөг олсон. Гэр бүлийн хүний нь мэдүүлснээр хохирогчийнхоос алтан ээмэг, бөгж, 300 доллар, гал тогооны өрөөний хөргөгчнөөс цуу, жан зэрэг хүнсний зүйл алдагдсаныг тогтоосон.
С.Баярцогт: Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан уу?
Д.Мөрөн: Шүүх эмнэлэгийн задланг бид маргаантай үед хийдэг. Мөрдөн байцаагч нь задланд оруулж, өмнө нь үзлэг хийсэн. Цээжинд нь 13 удаагийн хутганы шарх илэрсэн.
С.Баярцогт: Тэд нар хоорондоо юм ярьж байсан уу. Юу ярьж байсан бэ?
Д.Мөрөн: Ял шийтгэгдсэн хүмүүсийн яриагаар ярьж байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн гэр бүлийн хүн мэдүүлэхдээ тэд үүнийг “эрдэнэтийн эхний асуудал шүү” гэсэн. Дараагийн мэдүүлэгтээ тэд яг гарахдаа “Одоо Бат-Үүлийн ээлж” гэж ярилцаж байсан гэсэн. Үүнд үндэслэн Э.Бат-Үүлийг хамгаалалтад авсан. Мөн “та нараас болж бид өлсөж байна шүү дээ” гэж ярьж байсан гэсэн.
ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНИЙГ 10 МЯНГАН АМЕРИК ДОЛЛАРААР ШАГНАНА
Засгийн газрын ээлжит бус шуурхай хуралдаанаар дээрхийг ярьсан байна. Ингээд цагдаа нарын гаргасан зургийн дагуу үнэн бодит мэдээлэл ирүүлсэн хүнийг 10 мянган америк доллараар шагнана гэх зарлалыг сонинууд нийтлэх болов. Энэ зарлал талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх хөшөө барих хандивын аянтай зэрэгцэн цацагдаж байв.
Харин өнөөдөр түүний дурсгалын хөшөө сүндэрлэсэн ч, гэмт этгээдүүдийн талаарх үнэн бодит мэдээлэл олдоогүй, алуурчдыг илрүүлээгүй л байна.
АШИГ СОНИРХОЛ ИЛРЭХ БҮРТ АМИА АЛДСАН С.ЗОРИГ АГСАНЫ ХЭРЭГ СӨХӨГДДӨГ
Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт зэрлэгээр амиа алдсан. Аравдугаар сарын 3-ны өглөө зурагтаа асаасан хэн бүхнийг С.Зориг агсаны зураг, харууслын аязаар угтаж байлаа. Өдөр тутмын сонинууд 10-ныг хүртэл хэргийн талаар бичжээ. Харин энэ өдрөөс хойшхи сонины шарласан хуудсуудаас С.Зориг агсны хэргийн талаар нэг ч мөр уншихгүй. Яг л ийм үйл явдал огт болж байгаагүй мэт Эрдэнэтийн асуудал, дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар, хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчдийн байгууллага байгуулах тухай бичвэрүүд ар араасаа хөвөрнө.
Амьдрал үргэлжилсээр. Энэ аймшигтай хэргийг илрүүлчихээсэй гэсэн хүсэл жирийн иргэн бүрийн сэтгэлд оршсоор. Харамсалтай нь, ашиг сонирхол илрэх бүрт амиа алдсан С.Зориг агсаны хэрэг сөхөгдөнө. Сонгуульд нэр дэвшсэн хэн нэгэн “би л илрүүлнэ, манай нам л чадна” хэмээн ам алдсаар өнөөдрийг хүрчээ. Харин одоо дахиад л өнөөх хэргийг сөхлөө. Энэ удаад “би илрүүлнэ” гэдэг мессэж арай хуучидсан тул “шинэ аргаар” үзэж байх шиг. Хэнд, ямар гээч мэргэн ухаан төрж, хэргийг өөрийн ашиг сонирхолдоо хэрхэн ашиглах гэж байгаа нь нууц...
Ашигласан материал: 1998 оны аравдугаар сарын 3-наас арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хүртэлх “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ”, “Үнэн” сонинуудын материалаас.