Монгол Улсын эмийн зах зээлд худалдаалагдаж байгаа нийт эмийн:
-80 хувь нь импортынх
-20 хувийг дотоодын эмийн үйлдвэрүүд хангадаг. "Өнгөрсөн 2015 онд манай улсын хилээр тун хэлбэрт савлагдсан 2.1 сая кг эм орж ирсэн” хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХХЦХГ-ын ЭАХХХ-ын улсын ахлах байцаагч С.Хонгорзул мэдээллээ. Импортын эмийг дараах улс орнуудаас нийлүүлдэг.
- ОХУ /40 гаруй хувийг эзэлдэг/
- БНХАУ,
- Словак,
- Энэтхэг,
- ХБНГУ
ОХУ-аас зөвхөн өнгөрсөн онд тун хэлбэрээр савлагдсан 526 мянган кг эм манайх руу орж иржээ. Тэгвэл манай эмийн зах зээлийн тэргүүлэгч ОХУ-д нөхцөл байдал ямар байна вэ.
МОНГОЛЫН ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН №1 ИМПОРТЛОГЧ ОХУ-Д ХУУРАМЧ ЭМИЙН БИЗНЕС "ЦЭЦЭГЛЭЖ" БАЙНА
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жилийн өмнө эмийн зах зээлийнх нь 80 хувийг импортын эм эзэлснийг буруушааж, импортын эмийг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулахыг үүрэгдсэн юм.
Гэвч энэ нь хуурамч эмийн бизнесийг "цэцэглүүлэх"-д нөлөөлжээ. Московский Комсомолец сонины мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж буй арван эм тутмын нэг нь хуурамч ажээ. ОХУ-ын хуурамч эмийн зах зээлд жилд 300 сая ам.доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ нь хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох үзүүлэлт.
Оросын мэргэжилтнүүд үүнээс хоёр жилийн өмнө эмийн сангуудаар тараах гэж байсан 23 тонн хуурамч эмийг илрүүлжээ. Түүн дотор хөхний хорт хавдрын эсрэг "Герцептин" болон өвчин намдаагч, хүчтэй антибиотик "Меронем" зэрэг эм байсан бөгөөд тус бүр нь 7604 рублиэр зарагддаг байжээ.
Улс орнуудын эм ханган нийлүүлэгч байгууллагын тоо:
- ОХУ-д 1500
- АНУ-д 40 гаруй,
- Германд 18,
- Францад 4 компани эм нийлүүлэх албан ёсны эрхтэй юм. Эм ханган нийлүүлэгч компани их байх тусам тухайн оронд хуурамч эмийн бизнес "цэцэглэдэг" гэж ДЭМБ-ын шинжээчид хэллээ.
ЯМАР ЭМИЙГ ХУУРАМЧ ЭМ ГЭХ ВЭ?
Хуурамч эм идэвхгүй үйлчлэгч бодистой, найрлага нь өөр байдаг. Мөн жинхэнэ эмтэй яг адил сав, баглаа боодол, шошгыг нь дуурайлган хийдэг болохоор жирийн иргэд хуурамч эмийг гаднаас нь хараад танихад төвөгтэй. Бас шошго нь гаргац муутай, зарим мэдээлэл орхигдсон, савлагаа, битүүмжлэл алдагдсан байх нь олонтаа.
Хуурамч эмийн бизнестэй тэмцэхийн тулд ОХУ-ын Засгийн газар Улсын эмийн хяналт шалгалт хийх хороог байгуулжээ. Мөн Эрүүгийн хуульд 238 зүйл анги бий болсон бөгөөд үүнд хуурамч, стандартын шаардлага хангаагүй эм худалдаалсан этгээдийг 2-5жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Мөн 500-гаас хоёр сая рублиэр торгоно гэж заажээ.
ХУУРАМЧ ЭМИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ГҮҮР НЬ ЭМИЙН САНГУУД
Хуурамч эм үйлдвэрлэгчид эмийн сангуудаар явж, эм, эмийн бүтээгдэхүүнээ зах зээлээс хямд үнээр санал болгодог байна. Тус саналыг хүлээн авснаар нэг хайрцаг эмээс 200-300 ам.долларын ашиг олох боломжтой учир хувийн эмийн сангууд хуурамч эмийн наймаачидтай хамтарч ажилладаг аж.
Хуурамч эм үйлдвэрлэгчид үнэтэй эмийг хуурамчаар үйлддэггүй бөгөөд учир нь эдгээр эм нь худалдаалагдахад удаан байдаг аж. Оросын эрүүл мэндийн мэргэжлийн хяналт газраас мэдээлж буйгаар шалгалтын явцад ихэнхдээ "Супрастин", "Трихопол", "Мезим", "Виагра", "Линекс", "Но-шпа", "Омез", "Мильгамма", "Нистатин" зэрэг эмийг хуурамчаар үйлдвэрлэдэг болох нь тогтоогджээ.
Тэгвэл эдгээр эмүүд зөвхөн ОХУ-д гэлтгүй Монголын эмийн санд ч элбэг худалдаалагддаг, эмчийн жоргүйгээр авч уудаг эмийн нэг болсон.
Оросын эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар эмийн сангууд хуурамч эм худалдаалж буйгаа мэдсээр байж энэ талаар хууль сахиулах байгууллагуудад мэдээлдэггүй нь тогтоогджээ. Учир нь хуурамч эм илэрсэн талаар мэдээлбэл тус эмийг худалдан авсан мөнгөө алдана. Мөн нөгөө талаар тусгай эрх, үйлчлүүлэгчдийн итгэлийг алдана.
ХУУРАМЧ ЭМИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ
- Юуны өмнө найдвартай, эргэж очоод хариуцлага тооцож болох эмийн сангаас худалдаж авах хэрэгтэй.
- Сав, баглаа боодол, хаана vйлдвэрлэснийг нь нягтал.
- Мөн эмийн савлагаан дотор тайлбар огт байхгүй эсвэл сурталчилгааны хуудас хийсэн байвал
- Тухайн эм бусад эмийн сангуудаас худалдаалдаг эмүүдээс хэт хямдхан байвал
- Эмийн хайрцаг дээр хадгалах хугацаа серийн дугаар, үйлдвэрлэсэн улсын тухай тодорхой мэдээлэл байхгүй бичиг нь бүдэг эсвэл арилсан бол
- Эмийн хайрцаг нь гэмтсэн, бохир эсвэл өөр ямар нэгэн зүйл нэмж чимэх гэж оролдсон байвал
- Таны тогтмол хэрэглэдэг эм урьдын адил нөлөө, үйлчилгээ үзүүлэхгүй байвал
Импортын үнэтэй эм | Импортын эмийг дуурайн хийсэн хямд эмүүд |
Фервекс, Колдакт Лорпис | Парацетамол |
Кеторол, Кетонал | Ибупрофен, Ибуклин, |
Но-шпа | Спазмол, Дротаверин |
Хуурамч эмэнд орох ёстой бодисууд стандарт тун, хэмжээгээрээ ороогүй, эсвэл ямар нэг бодис нь огт байхгүй тохиолдол элбэг. Үүний улмаас өвчин зовиурыг намдаах байтугай эргэж сөрөг үр дагавар авчирна.
ХУУРАМЧ ЭМ ЖИЛД 200 МЯНГАН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДДОГ
Манай улс хэрэгцээт эмийнхээ дийлэнхийг импортын эмээр хангаж байгаа өнөө үед манайх руу хуурамч эм орж ирэх магадлал өндөр. Учир нь дэлхийн зах зээлд эргэлдэж буй эмийн 50 гаруй хувийг хуурамч эм эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.
"Хуурамч эмийн бизнес дэлхийн хамгийн ашигтай наймааны жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. Хуурамч эмийн бизнес эрхлэгчид жилд 15-20 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байна. Хуурамч эм үйлдвэрлэгчид хамгийн түгээмэл өвчний, тухайлбал сүрьеэ, менингитийн эсрэг эмийг интернетээр худалдаалдаг. ДЭМБ-ын шинжээчдийн судалгаагаар хуурамч эм жилд 200 мянган хүний амийг авч оддог" гэж New York Times мэдээллээ.
Эмийн хяналт сайн гэгддэг АНУ-д 2012 онд хуурамч эмийн хэрэглээний улмаас 11 хүн нас барж 100 гаруй хүн өвчилж байсан тохиолдол бий. Тус хуурамч эм Туркт үйлдвэрлэгдээд Швейцараас Дани улс руу экспортлогдож, тэндээсээ дистрибьютороор дамжин АНУ-д импортлогдсон нь шалгалтын үеэр тогтоогджээ. Үүнээс анзаарахад хуурамч эм хэд хэдэн орны нийлүүлэгчдийг дамжин зам мөрөө бүдгэрүүлдэг нь тодорхой байна.
Судалгаагаар хуурамч, стандартын бус эм ихэнхдээ Ази, Африкийн ядуу буурай, хөгжиж буй орнуудад худалдаалдаг болох нь тогтоогджээ. Ядуу буурай, эсвэл хөгжиж байгаа орнуудад гадаадын тусламжаар эм, урьдчилан сэргийлэх тарилга их нийлүүлэгддэг аж.
Үүний нэг жишээ нь 1995 онд Африкийн Нигер улсад дэгдсэн халдварт менингетийг дарахад тусламж болгон хөгжилтэй орнуудаас вакцин хандивлажээ. Хандивлагч орны нэрийг сонсоод найдвартай гэж итгэмээр. Гэтэл тэр дунд 50 мянган тун вакцин нь хуурамч байсны улмаас 2500 хүн амиа алджээ.