Одоогоос таван жилийн өмнө яриа хэлэлцээр төдий байсан Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль өнөөдөр хүүхэд шуугисан их өргөө, эрдэм мэдлэгийн уурхай болжээ.
2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой харилцан тохиролцсон нэг зүйл нь энэ сургууль байсан.
Гурван жилийн өмнө өөрийн гэсэн байргүй байсан тус сургууль өнөөдөр Монголдоо анхны хотхон бүхий сургууль болтлоо өргөжжээ. Монголын дээд боловсролын шинэчлэлийн загвар болох зорилго өвөртлөн буй, Налайх дүүргийн баруун хойд дэнж дээр байрлах тус сургуулиар зочиллоо.
ДЭЛХИЙН ХААНА Ч АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛТГЭНЭ
Юуны өмнө МГТИС бол хоёр орны Засгийн газрын санаачлагаар байгуулагдсан төрийн өмчийн сургууль гэдгийг тодотгох нь зүйтэй. Төрийн өмчийн аль ч сургуульд байхгүй нэг том давуу тал бол тус сургуулийн сургалт англи хэл дээр явагддаг. Өөрөөр хэлбэл оюутнууд бүх хичээлээ англи хэл дээр сурдаг гэсэн үг. Энэ нь төгсөгчид олон улсын түвшинд мэргэжлээрээ ажиллах боломжийг олгох маш том давуу тал аж. Түүнээс гадна Герман хэлийг хоёр дахь хэл болгон үздэг учраас мэргэжлийн англи, герман хэлтэй болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөнө. Ингэснээр дэлхийн аль ч улсад ажиллах чадвар, эрх зүйн боломжтой болж байгаа юм.
“Дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжилтэнг энэ сургууль бэлтгэнэ” хэмээн сургуулийн анхны гэрээ үзэглэх үеэр ХБНГУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Копп мэдэгдэж байсан нь ч үүнийг гэрчилнэ.
Тус сургууль Монгол Улсад Герман стандартын инженерийг бэлтгэх зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сургалт, судалгаа, үйлдвэрлэл гэсэн гурван чиглэлийг холбодог. Сургалтын хөтөлбөр нь Герман улсынх, мөн Германаас багш нар ирж хичээл ордог. Бакалаврын дөрөв, магистрын нэг хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Инженерийн бэлтгэл хөтөлбөр,
- Уул уурхайн боловсруулах инженерийн бакалавр,
- Механик инженерийн бакалавр,
- Байгаль орчны инженерийн бакалавр,
- Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистр тус тус орно. Тус сургуульд орохын тулд шалгалт өгдөг бөгөөд тэнцэхгүй бол бэлтгэл ангид суралцах боломжтой юм байна.
Хичээлийг Монгол болон Герман багш нар хичээл заахаас гадна олон улсаас багш нар ирдэг байна. Мөн дадлагаа ХБНГУ, БНХАУ-д хийдэг. Дадлагын зардал сургалтын төлбөрт багтсан байдаг бөгөөд цаашид Автсрали улстай хамтын ажиллагаа эхлүүлэх уулзалтыг өнгөрсөн баасан гарагт хийсэн юм. МГТИС нь аж үйлдвэр, нийгмийн хэрэгцээнд үндэслэн, Азийн бүс нутаг дахь “хэрэглээний судалгаа”-ны тэргүүлэх хүрээлэн болохыг зорьж байна.
“Мэдлэгээс гадна хувь хүний хөгжил чухал. Хувь хүний хөгжилд анхаарахгүй байгаагаас өнөөдөр уул уурхайн компанид ажиллаж байгаа инженерүүд юу ч бодохгүй байгалийг бохирдуулж байна. Хувь хүн хөгжөөгүй, нийгмийн хариуцлага, ухамсар байхгүй учраас бид энэ тал дээр анхаарал тавьж ажилладаг.
Оюутнуудыг болж өгвөл бие даалгах чадвар эзэмшүүлэхийг эрмэлздэг. Манай кредит систем хүртэл өөр. Бусад сургууль 3кр.цаг гэж хэмждэг. Энэ нь долоо хоногт гурван удаа орж байгаа учраас ийн нэрлэдэг. Харин манайд 1 кр.оноо өгдөг. Энэ нь хүүхэд 30 цаг ажиллаж байж тодорхой хэмжээний мэдлэг авах юм байна гэсэн үнэлгээ, судалгаан дээр үндэслэж гарсан. Багш хэдэн цаг хичээл заах нь биш хүүхэд хэдэн цаг үүнийг судалж, мэдлэг олж авах вэ гэсэн үг. Нэг талаас сургах, нөгөө талаас сурах гэсэн харилцааг чухалчилдаг. Хичээл бусад сургуультай харьцуулахад чанга. Үнэн зөв дүгнэдэг. Бүр болохгүй бол хасдаг. Бид чанарыг нэн тэргүүнд барьдаг” хэмээн тус сургуулийн захирал профессор Н.Дорждэрэм сургалтынхаа талаар онцолсон юм.
ОЮУТНУУД ДАДЛАГАА ГЕРМАН, БНХАУ-Д ХИЙДЭГ
Сургалтын чанараас гадна тус сургуулийн сурах орчинг дурдахгүй байхын аргагүй. Налайх дүүргийн баруун хойд дэнж дээр байрлах гурван давхар саарал байшин бол тус сургуулийн хичээлийн байр.
Герман сургалтын давуу тал болох лабораторийн ажил, дадлага нь тус сургуулийн сургалтын салшгүй хэсэг. Тиймээс европ стандартад нийцсэн лаборатори, анги танхимд суралцагчид хичээлээ хийдэг. Бас нэг сонин зүйл гэвэл анги танхим, лабораторийн түлхүүр багш нарт бус бүлгийн ахлагч нарт байдаг явдал. Тэд багшийн ая талыг харахгүй, бүлгээрээ хичээллэх боломжийг ийн хангадаг бололтой.