Интернетийн ачаар, бага зэрэг үл ойлголцлын үр дүнд олон хүн өөрийн зурхайн ордыг өөрчлөгдсөн хэмээн итгэж эхэллээ. Гэхдээ тийм биш юм. Юун түрүүнд НАСА шинжлэх ухаанд үндэслэн судалгаа, шинжилгээний ажил хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт “Астрономи”, “Астрологи” гэсэн хоёр үгийн ялгааг мэдэх ёстой. Астрономи нь одон орон судлал, Астрологи нь зурхай судлалыг тодорхойлдог. Тэгэхээр НАСА Астрономи судлахаас биш Астрологи судлахгүй.
Агентлагийн төлөөлөгч Двейн Браун “НАСА Астрономи судалдаг болохоос Астрологи судалдаггүй. Астрологи шинжлэх ухаан биш” хэмээн тайлбарлажээ.
Энэ маргаантай асуудал сөхөгдсөн шалтгаан нь Их Британийн Cosmopolitan Офиукус хэмээх шинэ одны орд гарч ирлээ хэмээх агуулга бүхий нийтлэл гаргасантай холбоотой. Мэдээж хэрэг Cosmopolitan-ын нийтлэлд НАСА-ын эх сурвалжийг дурдаж, тухайн мэдээллийг тавьсан холбоосыг хүртэл багтаасан байна.
Харин тэр холбоос нь ердөө л НАСА-ийн хүүхдүүдэд зориулсан, боловсролын чанартай Space Place хэмээх цахим хуудас юм. Агентлаг хүүхдүүдэд тэртээ 3000 жилийн өмнөх Вавилончууд од эрхсийг ажиглаж, байршил нь дэлхий дээр болж буй үйл явдалтай холбогддог гэж үзээд зурхай хэмээх зүйлийг зохиосон талаар тайлбарлажээ.
Тухайн үед Вавилончууд сарны тооллыг ашиглан жилийг 12 сард хуваан он цагаа тоолдог байсан бөгөөд түүндээ тохируулан зурхайн ордуудыг мөн 12 болгон багтааж, 13 дахь одны ордыг үл хэрэгссэн аж.
Двейн Браун “Бид ямар ч зурхайн ордыг өөрчлөөгүй. Зүгээр л тооцоо хийж үзсэн юм. Одны ордуудын байрлал 3000 жилийн өмнөхөөс өөр болсон нь үнэн. Эрт цагт хүмүүс одон орныг ойлгохын тулд хэрхэн сэтгэж бодож байсан болохыг харуулсан. Space Place дээрх нийтлэл Астрономи, Астрологийн ялгааг харуулж, шинжлэх ухаан, математикт суурилсан судалгааны мөн чанарыг таниулахыг хүссэн тийм л зүйл” гэжээ.
Yahoo, Cosmopolitan зэрэг сайтуудад нийтэлснээр шинэ ордны "ачаар" зурхайн тоолол ийм болох нь:
- Матрын орд, Нэгдүгээр сарын 20 - Хоёрдугаар сарын 16
- Хумхын орд, Хоёрдугаар сарын 16 - Гуравдугаар сарын 11
- Загасны орд, Гуравдугаар сарын 11 - Дөрөвдүгээр сарын 18
- Хонины орд, Дөрөвдүгээр сарын 18 - Тавдугаар сарын 13
- Үхрийн орд, Тавдугаар сарын 13 - Зургадугаар сарын 21
- Ихрийн орд, Зургадугаар сарын 21 - Долдугаар сарын 20
- Мэлхийн орд, Долдугаар сарын 20 - Наймдугаар сарын 10
- Арслангийн орд, Наймдугаар сарын 10 - Есдүгээр сарын 16
- Охины орд, Есдүгээр сарын 16 - Аравдугаар сарын 30
- Жинлүүрийн орд, Аравдугаар сарын 30 - Арваннэгдүгээр сарын 23
- Хилэнцийн орд, Арван нэгдүгээр сарын 23 - Арван нэгдүгээр сарын 29
- Офиукус, Арван нэгдүгээр сарын 29 - Арван хоёрдугаар сарын 17 (шинэ орд)
- Нумын орд, Арван хоёрдугаар сарын 17 - Нэгдүгээр сарын 20
Тэгэхээр таны зурхай өөрчлөгдөөгүй. Үүнээс өмнө 2011 онд ч гэсэн 13 дахь орд бий болж 2009 оноос хойш төрсөн хүмүүс тэр ордод хамаарна гэх агуулга бүхий зүйл интернетэд нийтлэгдэж байв.
Бүр үгүй ядахад шинэ орд гэгдэж буй Офиукусийг эртний Вавилончууд хүртэл мэддэг байсан юм/Зарим зурхайн тоололд бүр 24 одны ордны байрлалыг тогтоосон тухай өгүүлдэг/.
Харин НАСА-ийн хувьд Дэлхийн ванг судлаад завгүй байгаа, юун бидний зурхайг өөрчлөх манатай.