GoGo мэдээний агентлаг хөлбөмбөгийн “Хүрхрээ” дээд лигийг шууд дамжуулан хүргэж байгаатай холбоотой цуврал ярилцлага хүргэж байгаа.
Энэ удаагийн зочин бол "Сэлэнгэ пресс" багийн Япон легионер Хишида Таку.
“Хүрхрээ” үндэсний дээд лигт хурдан шаламгай хөдөлгөөн, хурц дайчин тоглолтоороо хөгжөөн дэмжигчдийг өөртөө татсан тоглогч билээ.
-Жижигхэн биетэй хэдий ч өөрөөсөө өндөрт үсэрдэг, хурдтай, тэсрэлттэй Хишида Таку хэмээх тоглогчийн талаар их сонслоо. Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ" үндэсний дээд лигт тоглож байгаа сэтгэгдэл хэр байна?
-Надад маш их таалагдаж байгаа. Тийм ч болохоор би Монголын хөлбөмбөгийн лигт удаан хугацаанд тоглох хүсэлтэй байна. "Хүрхрээ" дээд лиг дуусаад футзалны лигт тогломоор байна. "Сэлэнгэ пресс" баг зөвшөөрвөл гэрээгээ хийчихээд явна. Тэгээд Японд очиж хэсэг амарчихаад буцаж ирээд футзалны "Пепси" лигт тоглож болно. Футзалаа дуусгаад "Хүрхрээ" дээд лигт үргэлжлүүлээд тоглох хүсэлтэй байна.
-Тэгэхээр Монголын хөлбөмбөгийн лигт тоглох нь танд сайхан байгаа юм байна. "Сэлэнгэ пресс" баг тантай хэрхэн холбоо тогтоов?
-"Улаанбаатар Унагалдайнууд" багт тоглодог Минами Ёсүкэ надад анх санал тавьсан. Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ" үндэсний дээд лигт ирж тоглох уу. Япон легионер сонирхож байгаа баг байна. Өөрийнхөө танилцуулга, тоглолтын бичлэгийг явуулах уу гэсэн. Ингээд л тоглолтын бичлэгээ явуулж холбоо тогтоосон доо.
-Легионер тоглогч болохоор баг хайж байсан юм уу. Эсвэл санаандгүй байдлаар санал хүлээж авав уу?
-Гадаадад тоглохыг хүсч баг хайж байсан.
-Монголд хөлбөмбөг тоглох талаар санал хүлээж аваад тэнцсэн гэсэн хариу сонсох ямар байв?
-Мэдээж санал хүлээж авах гоё шүү дээ. Хамгийн түрүүнд Монгол орныг хүйтэн гэж сонсож байсан болохоор даарах болов уу гэж бодсон. Монголын хөлбөмбөгчдийг биеийн хөгжил болон хүчний тоглолтондоо их сайн гэж сонссон болохоор бас эмээж байлаа.
-Легионер тоглогчид санал авчихаад хамгийн түрүүн интернетээс мэдээлэл хайдаг. Таны хувьд адилхан байв уу. Хүйтнээс өөрөөр ямар мэдээлэлтэй Монголд газардав?
-Монгол орны талаар мэдээлэл их муутай ирсэн. Өндөр барилга байгууламж байхгүй, унаа тэрэг ховор гэж бодож байлаа. Гэтэл Монгол Улсад анх удаа хөл тавиад өргөн уудам газар нутагтай, өндөр шилэн барилга, тансаг зэрэглэлийн машинууд хөлхөж байхаар нь гайхсан. Миний бодол буруу байсан. Одоо бол Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт тоглож байгаадаа маш их баяртай байгаа.
-"Хүрхрээ" лигт өнөөдрийн байдлаар есөн гоол оруулж мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байгаа. Нэг хэсэг мэргэн буучдыг тэргүүлсэн?
-Анх зургаан гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг хэсэг хугацаанд тэргүүлсэн. Мэдээж Монголын хөлбөмбөгийн лигт ирсэн даруйдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлнэ гэдэг бол нэрийн төрийн хэрэг. Тоглолт бүрт урам зориг авч тоглоход маш сайхан байлаа. Есөн гоол гэдэг минь бас л сайхан шүү дээ.
-Багийнхантайгаа хэрхэн хурдан хугацаанд нэгдэж чадав?
-Манай багийнхан их найрсаг. Дасгалжуулагч, менежер баг хамт олон минь бүгдээрээ надад дотно хандаж сайхан хүлээж авсан. Энэ ч утгаараа их хурдан хугацаанд нэгдмэл болж чадсан.
-"Хүрхрээ" дээд лигт тоглоод удаагүй тавдугаар сарын шилдэг тоглогчийн шагнал гардсан. Энэ мөч бас гоё санагдсан байх?
-Миний нэрийг гэнэтхэн дуудахад их гайхсан. Өөрийгөө тийм шагнал хүртэнэ гэж бодоогүй. Тухайн мөчид ямар учраас миний нэрийг дуудаад байгааг хэн ч надад учрыг нь гаргаж хэлэх боломж гараагүй. Цомоо гардаж авсны дараа шилдэг тоглогчийн шагнал авснаа мэдсэн.
-Монголд ирэхээс өмнө Аргентин, Герман улсад тоглож байсан гэж сонссон?
-Тийм ээ. Би 17 настайгаасаа эхэлж гадаадын улс орнуудыг зорьж мөрөөдлөө биелүүлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хамгийн эхний зорьсон баг минь Аргентин байсан. Нэг сар орчим тоглохдоо их зүйл сурсан. Үүний дараа нэг жил зургаан сар Испани хэлний сургуульд сурч төгсөөд Германд очиж тоглосон. Германд нэг жил зургаан сар гаруй тоглоод эх орондоо ирсэн. Гурав дахь орон бол Монгол.
-Таны хувьд 1995 оных 21 настай юм билээ. Гэрийнхнээсээ хол байхаар хэцүү юу?
-Багаасаа л хүсэл мөрөөдлөө хөөж Японд байхдаа гэр бүлээсээ өөр хотод амьдарч байсан. Дараа нь Аргентин, Германд тоглоод бүр хол байгаад сурчихсан. Мэдээж гэрийнхнийгээ хааяа хааяа саналгүй яахав. Өнгөрсөн хоёрдугаар сард төрсөн ах минь хуримаа хийсэн ч би очиж чадаагүй байх жишээтэй. Миний толгойд дандаа л хөлбөмбөг бодогддог. Хөлбөмбөгөө тоглож л байвал өөр зүйл хийхгүй байсан ч болно. Ялах мөч хамгийн сайхан шүү дээ.
-Монгол хоолонд дуртай юу?
-Япончууд хонины мах идэж чаддаггүй. Миний хувьд энд ирээд идээд сурчихсан. Хонины гэдэс дотор хүртэл идэж үзсэн. Монгол хоолноос бууз, хуушууранд хамгийн их дуртай.
-Та бол Монголын хөлбөмбөгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа легионер тоглогч. "Хүрхрээ" дээд лигт тоглох хугацаандаа таны ажигласнаар Монголын хөлбөмбөгчдийн давуу болон сул тал юу байв?
-Монгол тоглогчдын давуу тал гэвэл биеийн хүчний тоглолтод маш сайн. Бие бялдрын хувьд маш хүчирхэг гэх үү дээ. Сул тал гэвэл Монгол тоглогчид хуурч тоглох гэж их оролддог ч түүнийг бүрэн эзэмшиж чадаагүй гэж харсан. Үүнээс болж бөмбөгөө алдах тохиолдол харагддаг.
Өөр нэг сул тал гэвэл сэтгэлзүй. Тоглож байгаад гоол алдаад хожигдоод эхэлбэл ихэнх нь сэтгэлээр уначихдаг. Нэг баярлаж хөөрөхөөрөө бүгдээрээ л сэтгэл хангалуун тоглож чаддаг. Сэтгэлийн хөдлөл, төвшин дээш, доош савлах нь тоглолтод их нөлөөлдөг.
Монголд хөлбөмбөгийн талбай ихтэй. Японд хөлбөмбөгийн талбай тийм ч их биш. Том талбай ашиглахыг нэг их зөвшөөрдөггүй, аюултай гэж үздэг. Монголын хүүхдүүдийн бэлтгэл хийж байгааг харахад таван хүүхдийн дунд нэг бөмбөг өгчихдөг. Үүнээс болоод хүүхдүүд тэр бүр сайжирч чадахгүй. Дор бүрнээ нэг бөмбөгтэй байж тасралтгүй түүнтэйгээ харьцаж байж ур чадвар нь сайжирна. Гэхдээ мэдээж хүн бүр өөрөө сайн хөлбөмбөгчин болно гээд хичээгээд хөдөлмөрлөвөл боломж бий.
-Таны хувьд хэдэн настайгаасаа хөлбөмбөгөөр хичээллэсэн бэ. Хэрхэн өөртэй боломж олгож ур чадвараа сайжруулсан талаарх туршлагаасаа хүүхэд, залуучуудад хуваалцвал?
-Анх дөрвөн настай хөлбөмбөг тоглож эхэлсэн. Ах минь надаас дөрвөн насаар ах. Ахыгаа дагаж л хөлбөмбөгийн спортоор хичээллэх болсон. Багаасаа хөлбөмбөгөөр тасралтгүй хичээллэж өөрөө маш их хичээсэн.
Хичээл орж байхад ширээн доороо бөмбөг тавьчихаад хөлөөрөө оролдоод л байж байдаг. Багш маань хичээлдээ анхаарахгүй байна гээд уурладаг. Багш минь уурласан ч гэсэн би боломж гарвал бөмбөгөөрөө оролдоод л байдаг байсан. Хамгийн гол нь өөрөөрөө л тоглож сурахыг хүссэн.
Хэн нэгнийг дуурайхыг хүсдэггүй. Гэхдээ youtube-ээс хөлбөмбөгчдийн бичлэг үзээд өөрт хэрэгтэй ур чадвар, зан чанар гээд сайн талуудыг нь хардаг байлаа.
Чадахгүй байгаа зүйлээ маш их хичээж олон удаа давтдаг байсан. Монголын хөлбөмбөгчин Мөрөнгийн талаар сонсоод надтай их адилхан санагдсан. Тэр над шиг их хичээсэн гэж сонссон. Хүүхэд бүр түүн шиг хүсч мөрөөдөж шилдэг хөлбөмбөгчин болохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Та бүхэнд боломж хангалттай бий гэж хэлмээр байна.
Гэрэл зургийг О.Сүхбат