Бээжингийн удирдлагууд 2020 он гэхэд хотын оршин суугчдын тоог 23 саяд хязгаарлах талаар “Xinhua” агентлаг мэдээлсэн байна. Ирэх таван жилийн хугацаанд оршин суугчид төдийгүй томоохон үйлдвэр, бизнесийн байгууллагуудыг ч хотын захын бүс рүү шилжүүлэх ажлыг хийх ажээ.
Одоогийн байдлаар 300 орчим үйлдвэрийг 2016 онд багтаан Бээжингээс нүүлгэхээр төлөвлөөд байгааг тус хотын дарга мэдэгдсэн байна. Үүнээс гадна 2017 оноос орон нутгийн удирдлагын байгууллагуудыг ч хотын зах руу шилжүүлэхээр болжээ. 2015 оны байдлаар Бээжингийн хүн ам 21.7 саяд хүрээд байгаагаас гадна оршин суугчдын тоо дээд хязгаартаа хүрч, ус болон бусад нөөц шавхагдаад байгааг албаныхан мэдээлжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газраас өрхүүд ганц хүүхэдтэй байх бодлогыг зөөлрүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал гэрлэсэн хосуудын аль нэг нь айлын ганц хүүхэд бол хосууд хоёр дахь хүүхдээ гаргаж болох ажээ.
Өмнөх бодлогоор бол эцэг, эх нь хоёулаа айлын ганц хүүхэд байх тохиолдолд л хоёр хүүхэдтэй болох боломжтой байсан юм. Хүн амын бодлогод ийнхүү өөрчлөлт оруулснаар ажиллах хүчний зохистой харьцааг хангаж, хөдөлмөрийн зах зээл, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид үзжээ.
Н.Алтан