Хотын дарга баар паабын хаах цаг, дунд сургуульд кола зарах эсэх, хүүхдүүдэд ухаалаг утас хэрэглүүлэх үү яах вэ зэрэг “жижиг” асуудалд анхаарлаа хандуулаад “утаа”, “агаарын бохирдол” гэсэн том сэдвийг авч үзэх завгүй байгаа бололтой.
Хотын дарга аа, танд гэж сануулахад ердөө сар гаруйхны дараа сая гаруй хүн амтай хотыг бүхэлд нь хордуулдаг утааны гамшиг эхэлнэ. Дахиад л эмнэлгийн коридорууд уйлж өвдсөн хүүхдүүдээр дүүрнэ.
Бидний ой санамж маш богино хугацаатай байх аж. Их олон зүйлийг мартаж орхидогийн нэг нь хавар болоод утаа арилчхаар огт утаагүй хотод амьдардаг юм шиг л баясах нь тэр.
Удахгүй биднийг бүчин авах утааг GoGo мэдээний агентлаг танд сануулж байна.
Утааны эсрэг бид өнөөдрийг хүртэл хэчнээн төгрөг зарцуулсан гэдгийг та бүхэн дараах зургаас харж болно.
Тэгвэл 300 орчим тэрбум төгрөг зарцуулсны дүнд утаа буурсан болов уу гэдэг асуулт урган гарна. Дараах графикаас та бүхэн утаа огт буураагүй, хордуулагч бодисуудын хэмжээ улам бүр ихссэнийг олж харна.
Жилийн жилд л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агаарын бохирдол бидний ирээдүйд заналхийлж байгаа талаар сануулсаар байдаг. Тэр ч бүү хэл олон улсын эрдэмтэн судлаачид ч энэ талаар бидэнд анхааруулсаар байна. Лос Анжелос хот дахь Хүүхдийн эмнэлгийн Сабан судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Улаанбаатарт нийт жирэмслэлтийн 15-20 хувь нь зулбалтаар төгсч байгаа бөгөөд өвлийн улиралд энэ тоо 3-4 дахин нэмэгддэгийг судалсан байдаг.
Мөн Калифорнийн их сургуулийн доктор, профессор Кирк Смит агаарын бохирдлын нарийн ширхэглэгт тоосонцор их байгаагаас үүнээс үүдсэн хатгаагаар жилд 130 хүүхэд, зүрх судасны өвчлөлөөр 1440 насанд хүрэгчид амиа алдаж байгааг өгүүлжээ.
Насанд хүрэгсэд бид нэгэнт өнгөрсөн. Бидний хүүхдүүд даанч өрөвдөлтэй байна. Агаарын бохирдолд томчуудаас илүү мэдрэг байдаг, амьсгалын замын эрхтэн тогтолцоо нь бүрэн гүйцэд хөгжиж амжаагүй тэднийг хүчтэй хороор амьсгалуулж байгаа нь өнөөгийн монголын гамшиг, гутамшиг болоод байна.
Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дараах гишүүдэд мөнгө үрэх бус ажил хийхийг хатуу анхааруулъя. Та бүхэн Монгол Улсын ирээдүйн өмнө чухал хариуцлагатай цаг үед ирээд буйгаа дахин дахин санаж ажиллахыг хүсье.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга:
-УИХ-ын гишүүн Б.Батзориг,
Гишүүд:
- Г.Мөнхцэцэг,
- Д.Мурат,
- А.Сүхбат,
- Б.Саранчимэг,
- Я.Содбаатар,
- Г.Солтан,
- Д.Тэрбишдагва,
- Д.Эрдэнэбат
GoGo мэдээний агентлаг агаарын бохирдлыг бууруулах асуудлыг долоо хоног бүр хөндөж, цаашид сурвалжлан мэдээлсээр байх болно.