Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. Ажлын эхний өдөр тэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд, нутгийн удирдлагуудтай уулзаж, тариалангийн бүсээр зочилсон юм.
СЭЛЭНГЭ АЙМАГ 176 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуй нэгж, 149 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулдаг Сэлэнгэ аймаг жилд дунджаар 160 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй га талбайд уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байна.
Энэ намрын хувьд ургац хураалтанд 454 комбайн, 173 ангилангийн жатка, 22 төмсний комбайн, 28 төмс ухагч зэрэг ажиллах аж. Аймгийн хэмжээнд энэ жил 176 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалсан бөгөөд үүнийг хураан авахад ажлын 20-28 хоног шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар нийт 20 мянган га талбайд ангилан, 5960 га талбайд цайруулалт, 7287 га талбайд шууд хураалт, нийт 13397 га талбайгаас шууд хурааж, нэгж талбайгаас 20,5 тонн үр тариа хураан авсан байна.
Нийт 3268 га талбайд төмс тариалснаас 865,6 га хурааж, нэгж талбайгаас 10785 тонн хураан авчээ. Хүнсний ногооны хувьд 2454 га талбайд тариалсан бөгөөд 966 га талбайгаас нэгж бүрээс нь 11189 тонн ургац хураан аваад байгаа юм байна.
Атар Трейд компанийн захирал Ө.Чимэддорж “Хэрвээ цаг агаар сайхан байвал 10 хоногийн ажил л үлдлээ. Бүх зүйл цаг агаараас шалтгаална” гэв.
10 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ГҮҮРТЭЙ БОЛСОН ЕРӨӨ ГОЛЫНХОН
Ерөө голын хуучин модон гүүр 2005 онд шатсаны дараа мэргэжлийн байгууллагаас “Шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарснаас хойш нутгийн иргэд хүнд даацын автомашинаар гүүр давах аргагүй болжээ.
Тариа ногоо, хадлан тээжээлээ тээвэрлэдэг байсан энэ гүүр ийнхүү ашиглах аргагүй болж, нутгийн иргэд айдастай зорчдог болсон байна. Харин 2015 онд шинэ гүүр барих төслийн ажил эхэлж, Гангүүр, ЗЗБ компани улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 272 метр урттай төмөр бетон гүүрийг хүлээлгэн өглөө.
Шинэ гүүрний нээлтийн ажилд оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Гүүр төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ашиглалтад орлоо. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын цагаар тариа будаа тээврэлэсэн том оврын машин тасралтгүй зорчдог энэ гүүр Ерөө, Сэлэнгэ нутгийнхны хувьд стратегийн чухал ач холбогдолтой” гэсэн юм.
Гангүүр компанийн ерөнхий инженер Н.Лхагвадорж “Манай компани 52 дахь жилдээ дан бетон гүүр барьж байна. Дэлхийн сүүлийн үеийн технологиудыг ашиглан Горхи Тэрэлжид 42,5 метрийн алгасалтай, өрөмдмөл суурьтай, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 30 метрийн алгасалтай гүүрийг барьсан туршлага бий. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн тохиолдолд бид ямар ч гүүрийг барьж чадна.
Ерөө голын гүүрний хувьд гурваас дөрвөн алгасалыг нэг цул болгосноороо онцлогтой. Ингэснээр машин тэрэг зорчиход дугуй цохих нь багасаж, гүүрний эдэлгээний хугацаа уртассан” гэлээ.
НОГООЧДОД ЗООРЬ ХЭРЭГТЭЙ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт хийсэн ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Атар трейд, Гацуурт, Гэгээлэг трейд компаниудын тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцсан юм.
Шаамар сумын хувьд ногоочид хадгалах газар байхгүйн улмаас хавар, зуны их ажлын үр дүнд тарьж, ургуулсан ногоогоо энэ жил ченжүүдэд килограммыг нь 200 төгрөгөөр зарж байгаа талаар дурдав.
Хүн хүчний боломж муу байгаагаас хотод болдог яармаг худалдаанд оролцож чаддаггүй, зээлийн хүү ч өндөр байна гэлээ. Харин Ерөнхий сайд энэ асуудалд “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тариалангийн даатгалын эрх зүйн орчныг бий болгоно. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо худалдан авахыг ард иргэдэд уриална” гэсэн юм.
Ногоочид зөвхөн намрын улиралд бус жилийн турш төмс, хүнсний ногоогоо борлуулдаг байвал амьдрал ахуйд нь нэмэр болно. Тэгэхээр ногооны төвлөрсөн зоорьтой болох нь нэн тэргүүний ажил юм.
“ОРХОН КЛАСТР” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ерөнхий сайд ажлын томилолтын хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажилласан юм. Энэхүү сумын нийт хүн амын 80 хувь хүнсний ногоо тариалж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд улсын нийт ургацын 10 орчим хувийг хангадаг аж.
Жилдээ 10-16 мянган тонн ургац хураан авдаг тус сумынхан Ерөнхий сайдад хандан “Орхон кластр” төслийг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн юм. Төслийн хүрээнд шингэн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх, төрөл бүрийн ногооны салат, өргөст хэмх дарах, савлах тоног төхөөрөмж бүхий сав, баглааны цогц үйлдвэрлэл байгуулах аж.
Хүсэлтэд дурдсанаар:
- Төмс, хүнсний ногооны үрийн бодлого алдагдаж, иргэдийн гар дээрээс чанаргүй, баталгаагүй үр зарагддаг болсныг төрийн бодлогоор зохицуулах,
- Хүнсний ногоочдын толгойны өвчин болсон борлуулалтын үнийг тогтворжуулахад голлон нөлөөлөх асуудал бол зоорийн асуудал бөгөөд 1000 дээш тонны багтаамжтай нэг зоорийг орон нутагт байгуулах,
- Өртөг зардал багатай, үр ашигтай өвлийн хүлэмжийн аж ахуйг орон нутагт байгуулж, хүнсний ногооны дунд тээвэр, ложистик, хадгалалт, борлуулалтын аж ахуйг орон нутагт байгуулах, зэрэг асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.
Орхон аймгийн иргэдийн хувьд өөрсдийн тарьсан ногоогоор төрөл бүрийн салат, даршилсан ногоо, жимсний компот хийдэг юм байна. Түүнчлэн зөгийн аж ахуй эрхэлдэг иргэд ч бий. Амт, чанарын хувьд ч тэр, үнийн хувьд ч боломжийн.
Зургаан жил зөгийн аж ахуй эрхэлж буй Ү.Мөнхөө “Гурвалжин будаа, байгалийн олон цэцэгсийн зөгийн балыг бид 20 мянган төгрөгөөр аймагтаа борлуулж байна. Бидний хүсэж байгаа нэг зүйл зөвхөн эх орондоо бус гадагшаа экспортлох юм. Төр засгийн дэмжлэгтэйгээр, гадаад харилцаа тогтоож байж л болох байх. Манай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс хямд үнэтэй, экологийн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм л даа” гэсэн юм.
Орхон сумын иргэдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн дунд өргөст хэмх, тарвасны компот хүртэл бий.
Дархан-Уул аймгийн хувьд нийт тариалангийн 20 орчим хувийг, Сэлэнгэ аймаг 10 орчим хувийг хураан аваад байгаа аж. Хүнсний ногоо тариалагчдын ярьж буй гол асуудал нь агуулах байр сав байлаа.
Намар ургацаа хурааж аваад хадгалах байргүй учраас бүгдийг нь зарж борлуулахыг эрмэлздэг, үүнтэй холбоотойгоор үнэ ханш унадаг, ингээд эцэст нь ченжүүд их хэмжээгээр худалдан авч өвөл, хаврын цагт үнэд оруулан зардаг явдал юм.
Хэрвээ хадгалах байртай бол үнэ унахгүй, мөн өвөл хаврын цагт огцом нэмэгдэхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариаланчидтай уулзсаны дараа хэлсэн үгэндээ:
Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг юм. Газар тариалангийн компаниуд, хүнсний ногоо тариалж буй иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Энэ жил цаг агаарын таатай нөхцөл байдлын үр дүнд ургац арвин байна. Гэхдээ хураан авах ажилд мөн л цаг агаарын нөхцөл байдал хамааралтай. Хэрвээ таатай байх юм бол арвин ургац хураан авна.
Тариаланчдын хувьд энэ хураасан ургацаа борлуулах ажилд төр засгийн зүгээс дэмжлэг хэрэгтэй гэж хэлж байна. Засгийн газар урьдчилсан байдлаар тариаланчдын хүсэлтэд үндэслэн энэ удаагйин төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан.
Гэхдээ Засгийн газар энэ мөнгийг тариа, ногоо худалдан авахад зарцуулахгүй. Харин худалдан авах гэж байгаа хүмүүст санхүүгийн эх үүсвэр болгон өгнө. Тариаланчдын ярьж буйгаар энэ жил чийг ихтэй байсан учраас тарианы чанарт доголдол гарч магадгүй.
Хүнсний ногоо тариалагчдын хувьд бүтэн жилийн хэрэгцээний хүнсний ногоо тариалсан ч хадгалах байр муутай учраас намрын цагт богино хугацаанд бүгдийг нь зарж борлуулахыг эрмэлздэг. Ингээд үр дүнд нь хүнсний ногооны үнэ ханш унадаг асуудал байсаар байна.
Тиймээс үйлдвэрлэгч нарт өөрт нь хадгалах байр савыг бэлдэж өгөх асуудалд Монгол улсын Засгийн газар зайлшгүй анхаарах ёстой гэж үзэж байна.
100 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ТҮНХЭЛ ТОСГОНЫ ШИНЭ ГҮҮР
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийсэн ажлын сүүлийн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд очсон юм. Тус сумын Түнхэл тосгон мөн шинэ гүүртэй болжээ.
Түнхэл тосгоныг байгуулж байх үед л баригдсан модон гүүр элэгдэж хуучирсан бөгөөд ЗМЗ компани энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаанд шинэ бетон гүүрийг барьж дуусгасан байна.
Байнга жижиг засвар хийдэг, том оврын автомашин явахад хүндрэлтэй, байнга айдастай зорчдог байсан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны иргэд хавар үерийн үед тун хүндрэлтэй, хүүхэд багачууд унаж бэртэх вий гэхээс эмээдэг байжээ.
Тэгвэл 80 тоннын ачаа даах хүчин чадалтай, засвар үйлчилгээг нь сайн хийвэл 100 жилийн баталгаатай шинэ гүүрийг 1,9 тэрбум төгрөгийн өртгөөр бүтээн байгуулсан аж.